Дэлхийн хамгийн үнэтэй гар цүнх 3,8 сая ам.долларын үнэтэй

“House of Mouawad” загвар, үнэт эдлэлийн ордон дэлхий дээрх хамгийн үнэтэй гар цүнх урлажээ. Mouawad 1001 Nights Diamond Purse нэртэй уг гар цүнх 3,8 сая ам.долларын үнэтэй юм. Дэлхийн хамгийн үнэтэй гар цүнхийг Robert Mouawad өөрөө загварыг нь гаргасан бөгөөд үнэт эдлэл урлаач 10 хүний 8800 цагийн хөдөлмөрийн дүнд бүтжээ.

Зүрхэн хэлбэртэй энэхүү гар цүнхийг 18 каратын алт, 4517 ширхэг алмааз эрдэнээр чимэглэсэн бөгөөд тэдгээрээс 105 нь шар, 56 нь ягаан, харин үлдсэн 4356 нь өнгөгүй алмааз гэнэ.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.