Хандивын алхалтыг амжилттай зохион байгууллаа

Нэгэндээ аз жаргал, эрүүл мэндийг бэлэглэх зорилгын дор нэгдсэн залуус “Хандивын алхалт”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус алхалтыг “UB Hiking”-н залуус зохион байгуулсан бөгөөд алхалтанд “Уулчин Монгол” клуб, Дорнод аймгийн оюутны холбоо, “Repat”-н залуус, мөн хувь хүмүүс оролцсон юм.
“Б.Гантуяагийн хагалгааны өртөг нь 60 сая төгрөг болно. 6-р сард багтаан хагалгаанд оруулахын тулд бид хичээн ажиллаж байгаа. Уг хандивын алхалт бол хоёрдах том ажил маань юм. Эхний арга хэмжээ бол “Speed Dating” байсан. Дараагийн төлөвлөсөн ажил бол 4-р сард Хандивын тоглолт зохион байгуулна. Мөн томоохон байгууллагуудад хандаж байгаа” хэмээн зохион байгуулагчид нь ярьж байлаа.
Мөн “Манай Дорнод аймгийн 14 сумаас нийт 150 гаруй оюутан уг алхалтанд нэгдсэн. Бид нэгэндээ тусалж, мөн нэг өдрийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх зорилготой ирсэн” хэмээн Дорнодын Оюутан, залуучуудын холбооны тэргүүн А.Ариунболд ярьсан юм.  

Уншигч та бүхэндээ тус Хандивын алхалтын зургуудаас хүргэе.



























Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
otgoo (202.21.113.138) 2013-03-12 15:05:24
Zaluuchuudadaa uneheer ih bayrlalaaHaraad sonsood bayrtai baHen negend setgeleesee tuslana gedeg uneheer goy baEne emegtei aztai busgui baTuunii tuluu olon hun ingej negdej chadaj bgaad uneheer bayrtai baAmjilt husie