АНУ-ын архи дарсны хамгийн том төрөл Jack Daniel
Бүсгүйчүүд та бүхэндээ амт чанараараа
тэргүүлдэг дэлхийн шилдэг дарсны мэдээллээс цуврал болгон хүргэж байгаа
билээ. Өнөөдөр АНУ-ын архи дарсны
хамгийн том төрөл болох Jack
Daniels-ийн тухай мэдээллийг хүргэе!
АНУ-ын архи дарсны хамгийн том төрөл болох Jack Daniels tennesee Whiskey нь жил тутамд 80 сая шилийг худалдаалдаг. Энэхүү дарс нь Жак Даниелс хэмээх үүсгэсэн хүнийхээ нэрээр нэрлэгдсэн бөгөөд тэрээр 1846-1911 оны хооронд амьдарч байжээ. Жак данейлийг бүр 13 насандаа нэрэлтйин ажил хийж байсан гэлцдэг. 1866 онд түүний хувийн нэрмэл гарч түүнийгээ нэгдсэн улсад албан ёсоор бүртгүүлсэн байна. Харин 1906 онд Жак Даниелс пүүсээ орхиж ахынхаа хүү Лем Метловт удирдлагаа шилжүүлжээ.1910 онд Теннеси нутагт архины хорио гарснаар Лем Метлов үйлдвэрээ Сант Луис руу шилжүүлсэн ч 1920 онд үндэсний архи дарсны хорио Америк даяар гарснаар үйлдвэр нь хаагджээ.
1933 онд нэгдсэн улс даяар хориг устсан ч Теннеси нутгийн тал нь хорионд байсаар байв. Лем Метлов үүнээс хойш таван жилийн дараагаар шинэ виски нэрэх зөвшөөрөл авчээ.








