Найз залуугийнхаа гарт харамсалтайгаар амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэн шүүх шинжилгээний эмч нарыг АТГ-т шалгуулхаар болжээ

Дөрвөн сар хамт амьдарсан найз залуугийнхаа гарт зэрлэгээр зодуулан нас барсан гэх мэдээлэл олныг цочирдуулаад байгаа билээ. Тэгвэл талийгаач Б.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.



Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бүсгүйн цөс цоорсон учраас амиа алдсан хэмээн дүгнэлт гаргажээ. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтийг санаатай буруу худал гаргасан хэмээн санал нийлэхгүй байгаагаа ар гэрийнхэн нь ийнхүү илэрхийлж байгаа юм.



Тэд "Охинд минь задлан шинжилгээ хийх үед охины маань цөс байгаагүй. Тиймээс эмч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Алтанхүү гэгчид зодуулан амиа алдсан нь тодорхой байхад эмч нар "гадны нөлөөгүй" гэж дүгнэсэн нь Г.Алтанхүүгийн ар гэрийнхнээс авлига авсан байж болзошгүй. Тиймээс шүүх шинжилгээний эмч нарыг АТГ-т шалгуулахаар болжээ.



Түүнчлэн шүүх эмнэлгийн дүгнэлт илт хуурамч, хууль бус бөгөөд сэжигтэний талын нөлөөнд автсан байх өндөр магадлалтай тул авилгалтай тэмцэх газар шалгуулах, шүүх эмнэлгийн дүгнэлтийг үл хүлээн зөвшөөрч, дахин шинэ бүрэлдэхүүнээр дүгнэлт гаргуулах хүсэлтийг прокурорт гаргах, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн ажлыг хянаж, энэ хэргийн үнэн мөнийг тогтоох тал дээр анхаарал тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Х. Тэмүүжинд хандан хүсэлт гаргасан тухай Хүний эрхийн хуульч М.Ичинноров мэдэгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
h (203.91.119.18) 2013-12-26 18:28:59
ene zaluuch ymarch arag heregleed zvgeer garahgvildee ard tvmen harj bga ym chin mongolin shvvh arai ch iim deeree tulaagvi bailgvi gj naidah bna zaawal gyndand nasaar ni hataah heregtei zaawal herew zvgeer ungurvvlwel mongolchuud zvgeer suuhgvi gedegt bi itgej bna
туул (203.91.118.178) 2013-12-26 10:30:21
өнөөгийн эмч нар гэж цагаан халат өмссөн алуурчид гэдэг нь үнэн юм байна илт зодуурын улмаас нас барсан хүнд илт ийм дүгнэлт гаргаж байгаа нь эдгээр улсад хүн чанар мэргэжлийн чадвар чадамж гэгч нь байна уу хүний мөсийг уландаа гишгэсэн алуурчдад ял өгч шүүхээр шүүх хэрэгтэй гэвч нөгөө шүүх нь үнэн мөнийг бас олж чадна гэдэг нь бас эргэлзээтэй ямар хэцүү улс оронд амьдраад байгаа юм бэ бид нар