”Торго 2014” шоуны дуулианаас
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг томоохон загварын шоунуудын тоонд зүй ёсоор ордог “Торго 2014” шоу энэ сарын 6-нд болж өнгөрсөн билээ. Монгол үндэсний хувцсыг орчин үеийн хэв маягтай хослуулан гаргадаг “Торго загвар” компани 11 дах жилдээ энэхүү шоуг зохион байгуулж байгаа юм.

Уг шоунд загварын ертөнцийн сор болсон топ моделууд 40 метр урт тайзан дээр дизайнер О.Болдын урласан уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй шилдэг загваруудыг үзэгчдэд харууллаа. Ингээд бүсгүйчүүддээ “Торго 2014” шоуны зургуудаас хүргэж байна.







Харин энэ жилийн Торго шоунд загвар өмсөгч Нора буюу Д.Оюунномин ороогүй юм. Тэрээр яагаад ороогүй шалтгаанаа ийнхүү тайлбарлажээ. "Энэ шоунд орохоо больсон. Өөрийгөө үнэлэх үнэлэмжид минь нийцэхгүй байсан учраас огт оролцохгүй байсан нь дээр гэсэн шийдвэрт хүрсэн юм" гэжээ.


Мөн Нора Дагва Монголын урдаа барьдаг шилмэл загвар өмсөгчдийг сонгон оруулцуулдаг "Торго" салоны шоуны үнэлгээг хэт эсэргүүцэж 25-хан мянган төгрөг байгаад дургүйцээд авсан. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа "Тайзан дээр өмсөж байгаа хувцасныхаа 1/3-т хүрэхгүй үнэлгээтэй ч тэрбумтаны охин шиг аашлах Монгол моделиуд. Нэрэлхүү, баярхуу" хэмээн бичиж дургүйцлээ илэрхийлжээ.
Фото эх сурвалж: Moriton.mn







