Өнгөрсөн онд 80 мянган шинэ иргэн мэндэлж, Монгол Улсад хамгийн олон хүүхэд төрсөн жил боллоо
Өнгөрсөн онд манай улсад 80 мянган шинэ иргэн мэндэлж, Монгол Улсад
хамгийн олон хүүхэд төрсөн жил боллоо. Манай улсын хүн амын тоо
1970-1980-аад онд эрчимтэй өсөлттэй байсан. Тэр дундаа 1988 онд
Монгол Улс хоёр сая дахь иргэнээ бүртгэж, тэр жил 75832 хүүхэд төрсөн
байдаг. Түүнээс хойш зах зээлийн жилүүдэд төрөлтийн тоо эрс багасч,
1990-ээд оны эхний жилүүдэд 40 мянга хүртлээ буурсан. Харин алтан гахай
жилээс хойш төрөлт жил ирэх тусам нэмэгдсээр 2012 онд 74.7 мянган шинэ
иргэн мэндэлж, 1980-аад оны түвшинд дөхөж очлоо.


Тэгвэл 2013 онд Монгол Улсын
түүхэнд хамгийн олон буюу 80 мянган шинэ иргэн мэндэлжээ. Төрөлт нэмэгдсэн нь нэг талаас ард түмний
амьдрал сайжирч байгаагийн илэрхийлэл, нөгөө талаас 1980-аад онд олноор
төрсөн, хүүхдүүд нөхөн үржихүйн насанд хүрсэнтэй холбоотой гэж эх сурвалжууд үзэж байгаа юм.

Түүнчлэн өнгөрөн одсон 2013 онд дөрвөн ихэр хүүхэд төрж, хамгийн олон шинэ иргэн мэндэлсэн жил болж түүхийн хуудсанд үлдлээ. Монголын үрс маш олон болтугай!

Түүнчлэн өнгөрөн одсон 2013 онд дөрвөн ихэр хүүхэд төрж, хамгийн олон шинэ иргэн мэндэлсэн жил болж түүхийн хуудсанд үлдлээ. Монголын үрс маш олон болтугай!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
би
(202.179.20.132)
2014-01-02 15:26:53
ГАЙХАЛТАЙ
0
0
0
Хариулах







