Ихрүүдийн аав М.Баттулга Хууль сахиулахын их сургуулийн магистрантурт суралцах эрхийн бичгээ гардан авлаа

Оны өмнөхөн манай улсад дөрвөн ихэр хүүхэд мэндэлж олон хүмүүсийг баярлуулсан сайхан үйл явдал болсон билээ. Мөн тэдний гэр бүлд өгөх бэлгийн цуваа ар араасаа цувсаар байна. Тэдний дараагийн бэлэг бол дөрвөн ихрүүдийн аав М.Баттулга, жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг нарт Хууль сахиулахын их сургуулийн захирал магистрантурт суралцах эрхийн бичгийг гардуулан өглөө.



Тус сургуулийн зүгээс өнгөрсөн намар Бразиль улсын Рио-Де-Жанейро хотноо болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд амжилттай оролцон тэргүүлсэн М.Уранцэцэгийн спортын амжилтыг үнэлэн, магистрантурт суралцах эрхийг нь өгч байгаа аж. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны хэсгийн төлөөлөгч М.Баттулгын хувьд дөрвөн ихэр хүүхдийн эцэг болсонтой нь холбогдуулан  нийслэл хотод шилжин ажиллах болоод байгаа тул ийн мэргэжлээ дээшлүүлэх боломж олгохоор шийдвэрлэжээ.

Ихрүүдийн аав М.Баттулга, жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг нартаа сурлагын өндөр амжилт хүсэе!



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.