“Олон улсын супер модел”-ийн тэмцээнд амжилттай оролцсон мисс Ц.Энхжингийн хувийн зургуудаас

Өнгөрсөн жил “Олон улсын супер модель шалгаруулах тэмцээн”-нд амжилттай оролцож, 40 гаруй орны чадварлаг моделиудтай өрсөлдөж, зургадугаар байрт шалгарсан мисс Ц.Энхжин өдгөө Англи улсад суралцаж байгаа.

Тэрбээр 11 насандаа загварын ертөнцөд анх хөл тавьсан бөгөөд эх орондоо байхдаа ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Silk Road” олон улсын загварын фестивалийн Гран-при, TV9 телевизээс зохион байгуулсан “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн оргилд” тэмцээний “Олны таашаалт мисс”, “Олон улсын найрамдлын элч гоо бүсгүй-2010” тэмцээнээ гурван ч цом хүртэж байжээ.


Харин 2011 онд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын гоёл 2010” наадмын дэд байр буюу “Ирээдүйтэй загвар өмсөгч”, дараа жил нь энэхүү амжилтаа ахиулж тэргүүн байрын шагнал хүртсэн байна.

Ц.Энхжин одоо интерьер дизайнераар суралцаж байгаа бөгөөд энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд 13 настайгаасаа их сургуулийн нэгдүгээр дамжаанд заах хичээлүүдийг гэрийн багшаар заалгаж эхэлсэн гэдэг. Тэрбээр одоо суралцахын хажуугаар балетаар хичээллэн, өөрийгөө хөгжүүлж байгаа бөгөөд тайзан дээр балетын хувцастай бүжиглэж үзэхийг л юу юунаас илүү хүсдэг гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(112.72.13.239) 2014-01-07 21:58:40
Unheer dur bulaam huurhun ohin bna Amjilt
(103.26.194.252) 2014-01-06 08:48:31
Yamar huurhun ohin be Amjilt huseye