Энэтхэгт зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан банк байгуулжээ
Энэтхэгийн эрх баригчид
зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан банк байгуулахаар болжээ. Тус банкыг байгуулахад
зориулж улсын төсвөөс 10 тэрбум рупи буюу 186 сая ам.доллар гаргахаар
тооцоолсон байна. Эрх баригчид үүнийгээ шүүмжлэлд өртөөд буй хүйсийн тэгш
харилцааны асуудлыг шийдэх эхний алхам хэмээн мэдэгдээд байгаа ажээ.
Энэтхэгийн хүн амын тал хувь нь банкинд
ямар нэгэн данстай байдаг бөгөөд зэргэлдээх Пакистан улс ийм төрлийн банкийг
анх 1989 онд нээж байсан юм байна.
Энэхүү аргаар тус улсын эрх баригчид эмэгтэйчүүдийг хараат бус санхүүгийн
байдалд анхаарч буй нэг хэлбэр хэмээн үзэж байгаа ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







