Өнгөрсөн онд хамгийн их нүцгэлсэн одод

Эмэгтэйчүүд бидний үлгэр дууриалал болсон сайхан бүсгүйчүүд гэгддэг нэртэй поп одууд дэлгэц болон тайзнаа нүцгэлэхээс ер ичдэггүй. Энэ нь өнөө цаг үед хэвийн үзэгдэл болжээ. Нөгөөтэйгүүр шинэ залуу урлагийн оддын олон нийтэд танигдах, үзэгчдийн анхаарлыг татах арга хэрэгсэл нь юм. Та бүхний сайн мэдэх Леди Гага, Рианна, Бритни Спирс, Майли Сайрус гэхчлэн дэлхийд танигдсан поп дуучдын олны өмнө нүцгэлсэн, хачирхалтай видео клипүүдийг дахин нэг санаарай...  Үүнээс  өмнө урлагийн одод хагас гэрэлтсэн гэхдээ харьцангуй зохистой, ухаалаг хувцаслалтыг сонгодог байсан. Харин  энэ онд шинэ залуухан од бүсгүйчүүд бүх биеэ ил гарган нүцэглэж  дэлхий нийтийг шоконд оруулж чаджээ.

1. Майли Сайрус

Хэрэв “Нүцгэн натур” гэх шалгаруулалт байдагсан бол бидний үзэж байгаагаар  тэрхүү номинацийн цомын эзнээр дуучин Майли Сайрус тодрох байлаа.. Өдгөө 21 настай дуучин, жүжигчин Майли Сайрус MTV-гийн VMAwards-д  өөрийн “We can’t stop” дуугаа дуулсан билээ. Ингэхдээ тэрээр сахилгагүй  бамбаруушны дүрд хувирч,  хаа хамаагүй хачин жигтэй хөдөлгөөнүүдийг хийж байсан юм. Анх уран бүтээлийнхээ гарааг Walt Disney-гийн хүүхдийн сувгаас эхэлж, хүн бүрийн сэтгэлд хөөрхөн Hannah Montana-гийн дүрээр мөнхрөн үлдсэн Майли Сайрус гэнэт гаж үйлдэл гаргаж эхлэхэд хүн бүр гайхаж эхлэх нь ойлгомжтой юм. Ийнхүү Диснэе сувгийн нэвтрүүлгийн даруухан ичимхий жүжигчин бүсгүйгээс “Wrecking Ball” гэх клипэд бүрэн нүцгэлж, үзэгчдийг алмайруулсан дуучин болон хувиржээ.



2. Селена Гомес

Өсвөр үеийнхний шүтээн болсон дуучин Селена Гомес үргэлж  “сайн охин”-д тооцогддог байсан. Харин энэ онд тэрээр Жастин Биберээс салсаныхаа дараа хэт ил гарсан даашинзтай улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн юм. Энэ нь Америкийн хуулийн дагуу 21 настай том хүн болсон гэдгээ илтгэх мэт байлаа. 



3. Бритни Спирс

Өнгөрсөн онд дуучин Бритни Спирс шуугиан дуулиантай, эрч хүчтэйгээр тайзнаа эргэн ирсэн. Алдарт шаргал үст маань өөрийн шинэ дууны клип болох “Work bitch” дэх секси дүр төрхөөрөө фенүүдээ дахин гайхшруулсан юм.



4. Леди Гага

Дуучныхаа бүх замналын туршид Леди Гага үргэлж биеийнхээ дийлэнх хэсэг ил гарсан,задгай хувцаслалтыг сонгосоор ирсэн. Үүгээрээ тэр бусдаас онцгойрч, имижээ бүрдүүлдэг.Харин тэрээр зөвхөн өнгөрөгч жил бүрэн нүцгэлэхийг өөртөө зөвшөөрчээ. Түүний шинэ цомог болох “ArtPop”-д зориулсан сурталчилгааны зураг болон видео дээр тэрхүү дүр зураг буужээ.


5. Рианна

Дуучин Рианна 2013 онд шинээр гаргасан “Stay” дууныхаа клипэд бүрэн нүцгэлсэн гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа биз. Үүний дараагаар тэр зогсохоо мэдэхгүй энэ төрлийн дүр байдлаа фенүүддээ үзүүлсээр байна.Хамгийн сүүлд дуучин бүсгүй маань тайзан дээр дотуур хувцас гэмээр маш богино шорт болон цээжин хэсэг нь нэвт гэрэлтсэн цамцтай гарч ирсэн.


 
6.Женифер Лопес

Женифер Лопес бол хамгийн ялдам Латин америк бүсгүйчүүдийн нэг. Тэрээр өнгөрсөн онд цөөнгүй тайзан дээр маш өвөрмөц  задгай хувцаслалтаараа үзэгчдийн анхаарлыг татаж чаджээ.



7-р Жэсси жей

Дуучин Жесси жей бол хамгийн даруу, сенсаци багатай одуудын нэг. Гэвч тэрээр нэгэн тоглолтон дээр ташаанаасаа доошхи хэсэг ил харагдах хувцас өмссөн нь үзэгчид түүнийг өөр өнцгөөс харахад хүрэгсэн юм.



8.Никки Минаж

Бөмбөгөн хөхт Никки Минаж өнгөрсөн Халловины баяраар бүгдийг гайхшруулсан билээ. Шуугиан таригч дуучин бүсгүй маань “Starships” хит дууныхаа клипийг гүйцэтгэхдээ гаж цагдаагийн дүрд тоглож, энэхүү хувцаслалтыг сонгожээ. Үүний даруйд “Инстаграм” хэмээх зургийн сайт түүнийг дууриасан зургуудаар дүүрсэн байна.



9.Кеша

Дуучин Кеша маань бусдаас даруухан байж үлдсэнгүй. 2013 онд тэр өөрийгөө илүү ялан дийлж чадсан гэхэд хэлсдэхгүй. Түүний концертийн хувцаслалтууд хэрэндээ  л хамгийн дээд цэгтээ задгай байлаа.



10.Сиара

Дуучин Сиара дэлхийн одуудын жишгээр биеийн дийлэнх хэсгээ ил гаргах моодыг дагажээ.Тэрээр энэ удаа арьсан хослолыг сонгосон байна.Дараагийн удаа ямар загвар, шийдлээр гангарах нь тун сонирхолтой.



 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.