2013 оны Левитаны нэрэмжит шагналыг хүртсэн Монгол бүсгүй Б.Мандухай
Монголын антропологич Б.Мандухайд Руд Левитаны шагналыг хүмүүнлэгийн чиглэлээр хүртлээ.
Тэрбээр парламентын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийг чухалчилж үзэхийг
тусгасан угсаатны зүйн судалгаагаараа шилдгээр тодорч, 25 мянган
долларын эзэн болжээ.

Энэхүү шагналыг Массачусетын технологийн их сургуулийн хүмүүнлэгийн сургуулийн захирал санаачилж, жил бүр шилдэг судалгааны бүтээлийг тодруулдаг болсон юм. Тэрбээр Монголын ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг төдийлөн хамгаалж чадаагүй тухай бүтээлдээ өгүүлсэн байна. Тэрбээр 2012 он хүртэл парламентын гишүүдийн наймаас доош хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан тухай өгүүлжээ.
Массачусетсийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх Хүмүүнлэг соёл урлаг, нийгмийн шинжлэх ухааны их сургуулийн тэргүүн Добэра К.Фицжэралд уг шагналын эзнийг зарлах үеэрээ “Манай сургуулийн судалгааны ажлын хамгийн том шагнал болох Левитаны энэ оны шалгаруулалтад маш чанартайолон санал төсөл багтсан байсан” хэмээн онцлон хэлсэн байна. Шалгаруулалтын хорооныхон Б.Мандухайн уг төслийг шилдгээр нэрлэсэн нь таны оюун ухаан, дадлага туршлагыг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл юм хэмээнхатагтай Дэбора К.Фицжэралд монгол судлаач бүсгүйд баяр хүргэх үеэрээ хэлсэн байна.

-Энэхүү шагнал нь миний амьдралыг маш их өөрчлөх болно. Яагаад гэвэл би энэ төслөө бүрэн дуусгах боломжтой боллоо хэмээн Б.Мандухай хэлжээ. Тэрээр шагналын мөнгөө Монголын эмэгтэй улс төрчдийн өмнө социализмын дараахь өнөөгийн эрин үед тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдэж байгаа уламжлалт бус болон бүтээлч стратегийн тухай бичиж байгаа номоо дуусгахад зориулна гэдгээ мэдэгдсэн юм.
Социализмын үед Монголын төр засаг хүйсийг тэнцвэртэй байлгахын тулд шаталсан бодлого дэвшүүлж байсан. Гэвч төр солигдсоны дараа Монголын эмэгтэйчүүд бие даан үлдэж, улс төрийн эрх мэдэл дэх эмэгтэйчүүдийн хязгаарлагдмал байдал улам нэмэгдсэн юм хэмээн Мандухай тайлбарлажээ.
Хэдийгээр Монголын ардчиллын эхэн үед эмэгтэй улс төрчид сонгуульд ялалт байгуулах нь ховор байсаар ирсэн бөгөөд, сүүлийн 8 жилд эмэгтэй парламентын гишүүдийн тоо найман хувиас хэтэрч байгаагүй юм. Энэ нь ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүрээнд ажилладаг жижиг төрийн бус байгууллагууд Монголд олноор бий болоход түлхэц болж өгсөн хэмээн Б.Мандухай үзэж байгаа ажээ.
Левитаны шагналыг хүртсэнээр Мандухай Монгол руу буцан ирж, одоо бичиж буй 2 дахь ном “Парламент хүртэлх мянган алхам: Сонгууль, Эмэгтэйчүүдийн оролцоо болон Социализмын дараах Монголын хүйсийн өөрчлөлт” номоо дуусгахад хэрэгтэй материал цуглуулж, судалгаа хийх боломжтой болжээ.
Тэрээр АНУ дахь Монголыг судалдаг, цорын ганц монгол антропологич бөгөөд түүний гаргасан эхний ном “Tragic Spirits: Shamanism, Memory, and Gender in Contemporary Mongolia” ном нь өнгөрсөн 11-р сард Америкт худалдаанд гарсан билээ.
Т.Тунамал

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.