Бейонсе 115 сая долларын ашиг орлогоороо бизнесмэнүүдийг тэргүүллээ

Америкийн "Форбс" сэтгүүл жил бүр дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай билээ. Мөн тус сэтгүүл нь ашиг орлого, нийгмийн нөлөө, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дэх байр суурь зэрэг шалгуурт үндэслэн урлаг соёл, спортын алдартнуудыг жагсаадаг. Энэ жил энэхүү жагсаалтыг поп дуучин Бейонсе тэргүүлжээ.
“Бейонсе”
нэрт цомгоо гаргаж, дэлхийн даяар амжилттай аялан тоглосон зэрэг нь супер одыг
энэ жагсаалтын нэгдүгээрт ороход ихээхэн нөлөөлсөн байна. Дуучин бүсгүй дуу
хөгжмөөс гадна загвар болон үнэртэн гоо сайхны зэрэг олон бизнест хүч үзэж буй.
2013 оны зургадугаар сараас 2014 оны зургадугаар сарын хооронд Бейонсе 115 сая
долларын ашиг орлоготой ажилласан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







