Өдөр тутмынхаа амьдралд дуртай болох 5 зөвлөмж

Бүсгүй минь та
Хэрвээ өдөр тутмынхаа амьдралд дургүй байгаа бол
Хэрвээ  өдөр болгоныг сэтгэл хангалуун өнгөрөөж чаддаггүй бол

 

Өнөөдрөөс эхлэн энэхүү 5 зөвлөмжийг байнга дагаарай.  Ингэснээр бүсгүй та үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулж,  аз жаргалтай амьдарч буйгаа мэдрэх болно.

1. Ижил бодол санаатай, ижил зорилготой хүмүүстэй холбогдож, найз нөхөд болох
Ингэж чадвал өдөр бүрийн амьдралдаа сэтгэл хангалуун болж, өөрийгөө болон амьдралаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй болно. Учир нь орчин тойронд хүрээлж байгаа, үерхэж нөхөрлөж байгаа ойр дотны бүхэн аж амьдралд ихээр нөлөөлдөг.



Ижил бодол санаатай, ижил зорилготой хүмүүсийг хаанаас олох вэ? Энэ толгой өвтгөх асуудал биш. Фэйсбүүкээр аялаж явахад тань янз бүрийн байгууллага, хамт олон, хуудас, группүүд байдаг. Жишээлбэл:
Амьдрах Ухаан Амжилтын Хөтөч
БидЧадна. мн
The New Media Group
Төслийн Удирдах Хөгжлийн Хүрээлэн
Ану Mаркетинг
Гэр бүл судлаач Л.Нарантуяа
Luvsandorj Jamsranjav
Mongolian Women’s Development Foundation
Амжилтыг Өнөөдөр Өөрөөсөө
Монголын залуучуудын холбоо
Бэрхшээл ба боломж
Амин хэлхээ груп
Номонд дурлагсдын фэйсбүүк дахь холбоо
Undraa Vandan  
TEDxUlaanbaatarWomen… гэх мэт байгууллага хамт олны явуулж буй арга хэмжээнүүдэд оролцож сэтгэлгээ нэг хүмүүстэй танилцаж, дотносож, нэгдэх боломжтой.




2. Амьдралынхаа зорилгыг ажилтайгаа уялдуулан холбох
Бид ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг. Зарим хүмүүс ажилдаа дургүй, сэтгэл хангалуун бус байдаг учраас өдөр тутмынхаа амьдралд дургүй болдог. Тиймээс амьдралынхаа зорилгыг одоо хийж буй ажилтайгаа уялдуулан холбо.  “Яагаад энэхүү ажлыг хийж байна вэ?, Энэ нь зорилгодоо хүрэхэд минь ямар хувь нэмэр оруулах вэ?” гэдгийг өөрөөсөө асуу. Түүнд хариулт өгсний үр дүнд бидний хандлага өөрчлөгдөж, ажилдаа амьдралдаа дуртай болж эхэлнэ.

3. Хэн ч, юу ч төгс төгөлдөр биш гэдгийг мэдэх
Зарим тохиолдолд ямар нэгэн зүйл санаанд хүрэхгүй, хэн нэгэн сэтгэлд нийцэхгүй, өөртөө сэтгэл хангалуун бишээс үүдээд амьдралдаа дургүй болдог. Харин хэн ч, юу ч төгс төгөлдөр биш гэдгийг хүлээн зөвшөөрснөөр  бүхнийг байгаагаар нь хүлээн авч чадах ба эерэг зүйлүүд дээр илүү анхаарлаа төвлөрүүлэх болно.



4. Сайн үйлс бүтээ
Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүл.
Хүмүүсийн сайн найз бай.
Сайн урам хайрлагч бай.
 Өөрийгөө дэргэд нь байгаад л баймаар “тийм” хүн болгож хөгжүүлээрэй.

5. Сурсан мэдсэнээ бусадтай хуваалц
Хүн бүрт өөр өөрийн гэсэн мэддэг чаддаг зүйл бий. Түүнийгээ бусадтай хуваалц.
Бүсгүй таны мэддэг чаддаг зүйлийг сурах юмсан гэж бодож байгаа хүмүүс олон байгаа гэдэгт  итгэлтэй байна. Тэр хүмүүст зориулж мэддэг чаддаг зүйлээ өнөөдрөөс хуваалцаж эхлээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.