Трихомониаз (бэлгийн замын халдварт өвчин)
Трихомониаз өвчний талаар мэдээлэл өгнө үү гэсэн уншигчдын хүсэлтын дагуу энэ мэдээллийг хүргэж байна.
Трихомониаз нь трихомонас вагинас гэж нэрлэгддэг нэг эст эгэл биетнээр үүсгэгдэж, шээс бэлгийн замыг өвөрмөцөөр гэмтээн бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин юм.
Трихомониаз үүсэх шалтгаан:
Трихомониаз нь хоргүй байдаг бусад эгэл биетүүдээс нь ялгаатай нь шээс бэлэг эрхтний замд үүрлэн , үрэвсэл үүсгэдэг. Аман болон шулуун гэдсээр секс хийх үед халдварлах магадлал бага боловч бэлэг эрхтэнг үтрээнд оруулах үед халдварлах магадлал хамгийн өндөр байдаг. Мөн ахуйн замаар халдварлах магадлал бий. Трихомониаз нь жорлонгийн суултуур, уны хувцас, ус зэрэгт 45 минутаас дээш хугацаанд амьдрах чадвартай.

Трихомониазийн шинж тэмдэг:
Өвчний нууц хугацаа дунджаар 4-14 хоног байдаг. Эмэгтэйчүүдэд ихэнхдээ шинж тэмдэггүй явагддаг боловч үтрээний хурц үрэвсэл үүссэн үед их хэмжээний ногоовтор болон шаргал өнгийн, эвгүй үнэртэй хоосорхог ялгадас гарч болно. Ялгадас нь гадна бэлэг эрхтнийг үрэвсүүлдэг тул бэлэг эрхтний ойр орчим загатнах, хорсох, шээхэд хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ялгадаснаас их хэмжээгээр гарснаас үтрээний хана нэлэнхүйдээ улайж үрэвсэж, бэлгийн их бага уруулууд, тэр ч байтугай гуяны дотор талын арьс үрэвсэж гэмтдэг. Нилээд хүндэрсэн тохиолдолд умайн хүзүү үрэвснээс бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гардаг. Халдвартай эмэгтэй жирэмсэлсэн тохиолдолд шинж тэмдэг нь улам тодорно.

Хүндрэл:
Трихомониаз нь өөрөө аяндаа эдгэрдэггүй. Харин архагшин хадгалагдаж, хүндрэхийн зэрэгцээ бусдад халдвар тараасаар байдаг. Энэ өвчнийг эмчлүүлэхгүй удвал ноцтой сөрөг нөлөөтэй юм. Умайн хүзүүний эсийг гэмтээж аажмаар түүний хорт хавдрын урьдчилсан нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн шээс бэлгийн замын өгсөх халдварыг үүсгэнэ. Эдгээр үрэвслийг үүсгэдэг Трихомониаз нь үргүйдэлд ч хүргэх аюултай. Үүнээс гадна давхар заг хүйтэн тэмбүү зэрэг бэлгийн замаар дамжигч халдваруудын үүсгэгч болон бусад бактеруудыг агуулж байдгаараа бүр хортой өвчин юм.

Хэрэв энэ өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах шаардлагатай. Трихомониазыг оношлохдоо эрэгтэйн шээсний сувгаас, эмэгтэйн үтрээнээс гарсан ялгадаснаас наалдац бэлтгэн микроскопоор үүсгэгчийг илрүүлж болно. Трихомониаз нь эмчлэгддэг өвчин учир эмчийн зааврыг дагах хэрэгтэй. Эмчилгээг бүрэн хийлгэж дуустал бэлгийн хавьтлаас татгалзах нь зүйтэй.
Урьдчилан сэргийлэх:
- Бэлгийн найдвартай хостой байх
- Тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт заавал хэрэглэх
Хэрвээ бэлгийн замаар л дамжих аль нэг өвчнийг авсан гэж сэжиглэж байгаа бол эмнэлэгт очин яаралтай эмчлүүлэх хэрэгтэй шүү.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Нансаа
(202.179.31.21)
2018-11-09 13:37:14
Энэ нь өвчин нь нуугдаж байгаад илрэх боломжтой юү
0
0
0
Хариулах
Hohi chn lalaruudaa
(27.123.212.143)
2018-06-25 20:16:30
Zawaan pizdanuud ehner ali eswel nuhruysuu urwasan pizdakuud hohi chn
0
0
0
Хариулах
ari
(202.179.31.101)
2017-08-05 11:32:55
bi 2 sar garantai jiremsen ymaa tgsn ene owchin ilerlee 5 sar bolj bj emchilgee higden gsn ter emchilge hilgvlsen ch uragt nololohgv gsn batalga alga nad shig zvil tohioldod torson eejvd bnuu zowloch
0
0
0
Хариулах
яанао
(112.72.11.107)
2017-05-28 09:43:27
ямар эм уудиин хэлээд егееч
0
0
0
Хариулах
ганаа
(103.10.21.24)
2016-11-13 16:17:49
энэ өвчнийг яаж хурдан эдгээх вэ ямар эм тариа байдгийн болоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч
0
0
0
Хариулах
цэнд
(103.242.45.43)
2016-10-18 16:23:04
энэ төрлйин өвчинг нэн хурдан эдгээдэг эм тариа хаанаас олж авах вэ туслаач
0
0
0
Хариулах
болороо
(103.23.51.2)
2016-10-06 15:57:34
сайн бна жиржмсэн 6 хүрэх гэж байгаа шинжилгээ өгөөд энэ өвчин илэрсэн эм ууж байгаа ***** нь гархаа больсон ч тууралт нь болихгүй бна эмч цахилгаанаар түлж авна гэсэн жирэмсэн эмэгтэй болдог уу тэгэж бас хавьталд ороогүй 3 сар болсон байтал илэрлээ яах вэ
0
0
1
Хариулах
нараа
(103.57.95.124)
2016-10-06 15:57:34
жирэмсэн байхдаа юү хэргэлсэн бэ бүрэн эдгэрч хүүхдэд халдвар дамжаагүй юү
0
0
Зочин
(202.179.11.42)
2015-03-06 12:47:35
Сайн байна уу би энэ өвчнийг эмчлэх аргаас танилцуулаач
0
0
0
Хариулах
Зочин
(112.72.13.111)
2014-12-09 21:59:42
Юм асуух гэсэн юм Энэ өвчин бэлгийн замаас бусад тохиолдолд халдварлах боломжтой юу Эсвэл 1-2 жилийн хугацаагаар нуугдмал байдалтай байх боломжтой юу
0
0
0
Хариулах