Гайхах, эргэлзэх юмгүй “40 нас”
...Дэлхий ийм хурдан эргээд байна уу? Би ийм хурдан хөгшрөөд байна уу? ” гэдэг үгсийг нэг биш нэлээд хэдэн найзаасаа би сонслоо. Үнэндээ л цаг хугацаа гэж харвасан сум шиг хурдан аж. Саяхан л өнгийн тууз үсэндээ зангидсан охид байсансан. Гэтэл өнөөдөр аль хэдийнээ айл гэрийн эзэгтэй, алаг үрсийн ээжүүд болчихжээ. Хүүхэд байхад хүлээлтийн дунд л амьдардаг байсан юм шиг санагдах юм. Шинэ жилийг, төрсөн өдрөө, хаврыг, зуны амралтыг, 9 дүгээр сарын нэгнийг тэсч ядан хүлээдэгсэн. Хүлээгээд байхад хүрч ирдэггүй хясаад л байх шиг санагддаг байж билээ. Зуны амралтын удааныг яана. Зуны даалгавраа хийгээгүй хирнээ хичээл орохыг хүлээж, тэр найз минь ямар болсон бол, өндөр болсон болов уу? гээд л догдолно. Хааяа хааяахан харц тулгардаг хөвгүүнээ харах гэж бүүрч их яардаг байсан.
”Өнөөдрийн энэ насныхаа ухаан бодол, санаа сэтгэл, арга зальтайгаа охин насандаа очвол ч, ёстой нэг үзүүлж өгнө дөө...” гэж хэлээд ажлынхаа охидуудыг нир хийтэл инээлгэлээ. Нээрээ л “Дөчин нас” гэдэг аливаад арга ухаанаараа, эвийг нь олж ханддаг нас бололтой.
Саяханы нэг өдөр найзын маань төрсөн өдөр тохиож, найз бүсгүй нь хундаганы үг хэлэв ээ. “Эмэгтэй хүний хамгийн үзэсгэлэнтэй, гайхалтай, ухаантай нас бол 40 нас”...Дөчин насны төлөө хундагаа өргөе гэлээ”
Бүхнийг ухаарч ойлгосны “40 нас”...
Үр хүүхдээ төрүүлчихсэн, ажил мэргэжилдээ гаршчихсан, хань нөхөртөө халамжтай, жинхэнэ найзаа олж таньчихсан ийм л нас...
Нэг найз нь нөхөртэйгээ муудалцаад гээд шөнө дунд утасдахад ер гайхах юмгүй “Миний найз такси бариад манайд хүрээд ирээ, найз нь гараад тосоод авъя” гэнэ.
Бас нэг найз нь охинтойгоо учраа олдоггүй ээ, одоо яах вэ? гэхэд нь хоёулаа сэтгэлзүйчид хандах уу? Учир нь олдоноо гэж тайвшруулна. Өөр нэг найз нь би галзууртлаа дурлачихаад байнаа гэхэд нь “Дурлаа ч дээ дурла, яасан гоё юм бэ?, дурласан хүн залууждаг юм гээд өөхшүүлнэ.
Хадам ээжтэйгээ муудалцчихаад яах вэ? гэхэд нь, миний найз түрүүлээд уучлалт гуйчихаа, иймэрхүү асуудал байж л байдаг ш дээ гээд учирлана.
Дөчин настай бүсгүйчүүд цаанаа л нэг эрхэмсэг, ихэмсэг хийгээд хал үзэж хат суусан ухаалаг байх юм. Ямар ч асуудлыг олон талаас нь харж эцэст нь зөв шийдвэр гаргана. Хэн нэгэнтэй ам мурийлаа гэхэд тэд л буулт хийдэг. Нэг үгээр хэлбэл 40 настнууд “ухаалаг”...
Зарим нэг бүсгүйчүүд, “Яанаа 40 хүрчихлээ хөгширч байна даа” гэж халаглах нь бий. Иймэрхүү бодолтой явдаг бүсгүйчүүдэд хэлэхэд “Дөчин нас” бол эмэгтэй хүний хамгийн сайхан, гэгээлэг, эрч хүчтэй оргил цаг.
Амьдрал сайхан, тэр тусмаа эмэгтэйчүүд бидний амьдрал бүр ч сайхан.
Бүсгүй бид чинь бусдад хайраа түгээж амьдардаг хүмүүс.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.