Сүрчиг худалдан авах гэж байна уу?

Аливаа сүрчигний шошгон дээр ямар сүрчиг болох мөн түүний найрлага бичээстэй байдгийг бүсгүйчүүд маань мэднэ. Сүрчиг болон үнэртэй усыг анхилуун тансаг, үнэрээ тогтоон барих чадвараар нь дөрөв ангилан авч үздэг.

  • Экстра зэрэглэл / Partum /. 50% болон түүнээс дээш анхилуун үнэрт бодис агуулсан бөгөөд 3-4 хоног үнэрээ барьдаг.
  • А зэрэглэл / Eau de partum /. Өдөр тутмын 15-30%
  • В зэрэглэл / Eau de toilette /. Нийтийн хэрэглэл буюу 10%
  • С зэрэглэл / Eau de cologne /. Эрүүл ахуйн хэрэглээ буюу 1,2-8%

Харин худалдаж авсны дараа дараах зүйлсийг анхаараарай:

  • Ажил хэргийн болон өдрийн цагаар / дорны / буюу хурц чамин хэрэглэх зохисгүй юм. Харин зөөлөн ердийн сүрчиг хэрэглэх нь зүйтэй. Харин орой үдшийн цагаар  үдэшлэг уулзалтанд хурц үнэртэйг хэрэглэж болно.
  • Зөөлөн даруухан дүр төрхтэй  эмэгтэйчүүд цэцгийн үнэр агуулсан сүрчиг гайхамшигтай зохидог. Мөн чөлөөтэй  эротик бүсгүйчүүлд содон үнэр онцгой содон зохилдлогыг бий болгодог.
  • Хар үстэй, боровтор царайтай ази бүсгүйчүүдэд дорны үнэртэй сүрчиг илүү зохилдоно.
  • Тамхи, архи, халуун ногоо бусад хурц үнэртэй хоол ихээр хэрэглэвэл үнэрийг ихээр өөрчилдөг.
  • Чиний сонгосон үнэртэн яг яаж үнэртэх бол гэдгийг мэдэхийн тулд алган дээрээ үнэртэй уснаас тусаагаад, хатангуут нь алгаа хамарныхаа хажууд авчран сэвж үнэрт.
  • Үнэртэй усыг түрхэхдээ нимгэн арьстай хэсэгт түрхдэг. Чихний ар, хүзүүний урд тал гэх мэт. Энэ хэсэгт түрхсэн үед үнэр нь агаарт өргөн тархдаг.
  • Мөн хүзүүний ороолт, нусны алчуурандаа шингээж болно.
  • Үслэг эдлэл үнэрийг сайн хадгалдаг. Тийм учраас өвлийн цагт үстэй захтай юм өмсдөг бол түүндээ шингээгээрэй.
  • Дууссан үнэртэй усныхаа савыг орны даавуу хийдэг шүүгээндээ хамт хийгээрэй. Тэгвэл үнэр нь даавуунд шингэж улмаар унтах явцад биед шингэнэ.
  • Ямар ч хувцасанд сүрчиг түрхдэггүй. Яагаад гэвэл хувцаснаас амархан үнэр нь гарахаас гадна хувцсыг чинь завааруулах магадлалтай.
  • Хурц үнэртнээс татгалзаж үл мэдэг, нялуун биш цэцгийн үнэртэй сүрчиг хэрэглэх нь зохимжтой.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.