Дөрвөн ихрийн охин нь өөд болжээ

Сар гаруйхан өмнө монголд анх удаа дөрвөн ихэр хүүхэд мэндэлж, монголчууд анхны дөрвөн ихрүүдээ баяртайгаар хүлээн авсан билээ. Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн хүртэл тэдэн дээр очиж, биеийн байдлыг нь асууж, аль байдагаа л барьсан. Ихрүүдийн эцэг нь цагдаа тул Цагдаагийн Ерөнхий газраас тэдэнд байр хүртэл бэлэглэж, хотод амьдрахад нь тус дэм болно гэдгээ удирдлагууд хэлж байсан билээ.

Ихрүүдийн аав ээж ч үүнд баярласанаа илэрхийлж, ихрүүдийн ганц охины бие сайжрахгүй байгаа тул эмчлүүлж байгаад нутаг буцна гэдгээ тэд ярьж байсан. Гэвч дөрвөн ихрийн охин нь өнгөрсөн ням гаригт нас барсан харамсалтай явдал болжээ. Охины бие тааруу байгаа тухай эмнэлгийнхэн аав, ээжид нь болон хэвлэл мэдээллийнхэнд төрсөн цагаас нь мэдээлж байсан бөгөөд охиныг тусгаарлан эрчимт эмчилгээ хийж байсан юм. Гэсэн ч хөөрхий охин амьдарч чадсангүй.

 

Монгол түмнийг баярлуулан, дөрвөн ихрийн сувд нь болж хорвоод мэндлээд, богинохон хугацаанд амьдраад буцсан охины аав, ээж болон гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Altantsetseg (77.108.109.74) 2014-01-18 03:17:53
Gun emgenel ilerhiilie
daria (103.10.23.103) 2014-01-17 09:56:35
yamar haramsaltai yum be tanai ger buld gun emgenel ilerhiilye butsaj aaw eejdee ergej toroh boltugai
tuya (112.72.11.67) 2014-01-17 09:00:17
mash haramsaltai bn tanai ger buld emgenel ilerhiilii
zochin (103.23.51.6) 2014-01-17 02:58:01
gvn emgenel ilerhiiley
2 iher (180.235.184.220) 2014-01-16 22:33:12
Mash haramsaltai bnaa Gun emgenel ilerhiilie
Bad arch (103.26.194.88) 2014-01-16 20:46:23
Gun emgenel ilerhiiley hoorhi mini
S (124.158.109.200) 2014-01-16 16:34:03
yamar muuhai yum be evii evii
Zochin (103.23.51.5) 2014-01-16 15:23:28
gun emgenel ilerhiilye
zochin (103.26.194.96) 2014-01-16 13:43:03
gvn emgenel ilerxiiley
(203.91.119.2) 2014-01-16 13:04:55
gun emgenel ilerhiilye