Дуучин A Cool-ийн ”Зүрхэнд зөөлөн хайр”-ыг мэдрүүлсэн үдэш фото сурвалжлага

Өчигдөр дуучин A Cool-ийн "Зүрхэнд зөөлөн хайр"-ыг мэдрүүлсэн үдэш болж өнгөрлөө. Дуулсан дуу болгон нь хит болж,  залуусын дунд хайрын дуугаараа танигдсан залуу дуучин билээ. Түүний тоглолт “Зөөлөн хайр” цомгийнх нь баяртай давхцаж байгаагаараа онцлогтой ажээ.



Түүний тоглолт гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байлаа. Тоглолтын дундуур үзэгчдэд сарнай цэцэг бэлэглэн, "Зөөлөн хайр" цомгоо 2 азтай үзэгчид бэлэглэсэн юм. Харин азтай үзэгчийн нэг болох нэгэн залуу тайзан дээр найз бүсгүйдээ сэтгэлээ илчилж, дуучин A Cool хосуудад зориулан "Only You" дуугаа дуулж өглөө.






Мөн A Cool өөрийн хит дуунуудын нэг болох "Зөөлөн хайр" дуугаа залуу дуучин Хишигдалайтай хамтран дуулсан юм.





Тоглолтонд урилгаар Титэм”-ийн Л.Тайванбат, Татар хамтлагийн Заяа, "Улаан Туг" бүжгийн хамтлаг оролцлоо. Харин хамгийн сүүлд гаргасан буюу сэргээн дуулсан уран бүтээл болох "Цэнхэр сарны туяа" дуугаа хөгжмийн зохиолч, Титэм”-ийн Л.Тайванбаттай хамтран дуулсан юм. Энэхүү дууг Л.Тайванбат анх дуулсан бөгөөд дуучин A Cool сэргээн дуулсан билээ.




Дашрамд дурьдахад түүний тоглолт өнөөдөр орой дахин тоглогдох бөгөөд "Зүрхэндээ зөөлөн хайр"-ыг мэдрэхийг хүссэн бүсгүй та энэхүү тоглолтонд очиж мэдрээрэй.

Ингээд үзэгчдийг суудлаас нь босгож чадсан дуучин A Cool-ийн Зүрхэнд Зөөлөн хайрыг мэдрүүлсэн тоглолтын фото зургуудаас хүргэж байна.




























Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.