Ажлын хамт олон дундаа биеэ хэрхэн зөв авч явах хэрэгтэй вэ?
Та бид нийгэмд хөл тавьсан цагаас эхлээд хүссэн хүсээгүй хоёр дахь гэр маань ажил болдог шүү дээ. Иймийн тулд ажлын байран дээр ямар байвал зохистой вэ? Ялангуяа ихэмсэг бүсгүй таны ажил дээрээ амжилт гаргах эсэх нь хэрхэн биеэ зөв авч явах, бусадтай зөв харилцаж сурахаас эхэлдэг. Хэрэв ажил хэрэгч бүсгүй та хамт олон дундаа өөрийгөө “Хэн гэдэг”-ээ мэдрүүлж чадахгүй байгаа бол өнөөдрөөс эхлэн биеэ зөв авч явах аргад илүү суралц!
№1-т Бүсгүй та үргэлж цэвэрхэн, өнгөлөг, сайхан харагдах.
Эмэгтэй хүн өөртөө байнга анхаарал тавьж байх хэрэгтэй. Ажлын хамт олноо та л чимэх ёстой. Үүний тулд шинэ хувцас өмсөх, шинэ үсний засалт хийлгэх гэх зэрэг өөрийн хэвшсэн зарим зүйлийг шинэчилж өөрчил. Ингэснээр та бусдын анхаарлыг татаж үлгэр дуурайлал болох боломжтой.

Муу зуршлуудаасаа сал
Таны муу зуршил танд саад болохоос биш хэзээ ч амжилт авчрахгүй.
Үргэлж урагш харж алх
Болоод өнгөрснийг бүү дурсаж бай. Хуучинтай биш ирээдүйтэйгээ амьдар.
Өөрийн үзэл бодолд тууштай ханд
Өөрийгөө юуны түрүүнд хүндэлж сурах хэрэгтэй. Чи л өөрийгөө хүндлэхгүй юм бол хэн чамайг хүндлэх болж вэ? Өөрийн зөв гэдэгт үргэлж итгэлтэй бай. Гэхдээ буруу зүйл хийчихээд муйхарлан зүтгэ гэж байгаа юм биш. Өөртөө хяналттай бай.
Маш их юм судалж, ном их уншиж бай
Энэ нь та өөрийгөө бусдаас хамгаалахад хэрэг болно. Юу ч мэдэхгүй байж өөрийгөө хэрхэн хамгаалах болж байна. Өөрийгөө зөвтгөхийн тулд маш их мэдлэгтэй байх шаардлагатай. Тиймээс уншаад, судлаад бай.
Сэтгэлийн их тэвчээртэй байж, алдаан дээрээсээ суралцах хэрэгтэй
Алддаггүй хүн гэж хаа ч байхгүй. Гэвч аль болох алдахгүйн төлөө ажилла.
Бусдыг бүү шүүмжил
Тэрний оронд өөрөөсөө алдаа, өө олж харахыг хичээ. Хэн ч гэсэн өөрийгөө л зөвтгөж, биеэ өмөөрдөг болохоор таны шүүмжлэлийг хэн ч хүлээж авахгүй. Гэхдээ дутагдлыг нуун дарагдуулж бас болохгүй. Дутагдалтай эвлэрдэг хүн тэдний өрөөсөн гутал л байгаа.
Бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, хэтэрхий маазарсан байдал бүү гарга
Ажил амралтаа ялгаж салгаж сурах хэрэгтэй. Инээсэн болгон нөхөр биш шүү. Өнөөдрийн чинь найз маргаашийн дайсан гэдгийг бүү март. Гэхдээ ганцаараа зожигроод бай гэсэн үг биш. Хэнтэй найзлах вэ гэдгээ сайн тунгаа. Чамайг хямдхан зүйлээр худалдах дайсан, эсвэл нөхөр хоёроо таньж сур.
Өөрийн ажил дээр эзэн болж, өөрийгөө хөгжүүл
Чиний мэдлэгийг хэн ч булааж авахгүй. Бас ажилдаа гаршсан хүнийг хэн ч оролдож чадахгүй.
Дээд дарга нартаа хэзээ ч бүү долигоно
Чи л ажилдаа эзэн болж чадаж байвал тэд нар аяндаа чамайг үнэлнэ. Хүндээ хөнгөнөөс бүү өг.
Бусдын шүүмжлэлд бүү уурла
Буруу нь чамд байгаа болоод л тэд шүүмжилж байгаа гэдгийг сана. Тэрний оронд юун дээр алдаж байгаагаа олж дутагдлаа засахыг хичээх хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
boloroo
(103.229.177.14)
2014-06-11 13:00:27
taalagdlaa
0
0
0
Хариулах