Бүсгүй та дахин гэрлэхэд бэлэн үү?
Салсан эмэгтэйчүүд дараагийн боломжит нөхрөө хэр их хүсч байгаа тухайгаа ярилцдаг. Сохор болзоо, 2 минутын шуурхай болзоо, танилцах үйлчилгээ алба /биеэр эсвэл онлайнаар/олон нийтийн уулзалт арга хэмжээ зэргээс хүмүүс хайр дурлалаа хайх нь түгээмэл болжээ. Эмэгтэйчүүд маш их цаг хугацаа, мөнгийг эр хүн олоход зарцуулдаг. Нэгэн статистикаар салсан эмэгтэй хүн дахин гэрлэх хүртлээ дунджаар 3,1 жил хүлээдэг гэж гарчээ. Эмэгтэйчүүдийн 54% нь салсны дараа 5 жилийн дотор дахин гэрлэдэг.
Хоёр дахь гэрлэлтийн дунд салалт 67% байдаг ба энэ нь тэд цэвэр хайр дурлалаас үүдэн гэрлээгүй эсвэл ганцаардаж хосын харилцаанд байхыг хүссэндээ сайтар тунгаалгүйгээр 2 дахь гэрлэлтэнд яардагтай холбоотой. Энэ нь хэн нэгэнтэй амьдарч дасаад ганцаараа амьдрахаас айснаас болдог уу? Салсан эмэгтэй хүний хувьд дахиад ганцаараа болох нь маш хэцүү байдаг. Урд нь хийдэггүй байсан зүйлээ өөрөө хийх хэрэгтэй болдог. Бүх насаараа гэрлэсэн байсан хүн салах үед тун хэцүү ба хоёр биений тал байж сурчихсан байдаг. Үүний дараа нэг бүтэлгүй харилцаанаас дараагийх руу шилжиж буруу эрчүүдтэй болзох нь их байдаг байна.
Өөрийгөө таньж мэд
Бид харилцаанд байхдаа өөрсдийн хувь хүний зарим зүйлсийг гээж орхигдуулдаг нь гайхах зүйл биш байдаг. Энэ ялангуяа эмэгтэйчүүдэд тун хамааралтай. Тэд нөхөртэйгөө ярилцаж ойлголцон, хүлээцтэй байснаар мөн гэрийн эзэгтэйн үүргээ сайн биелүүлснээр нөхрийн сайн эхнэр болохоос биш өөрсдийн хувь хүн бий болж чаддаггүй. Тиймээс дахин шинэ харилцаа үүсгэхээсээ өмнө өөрсдийгөө таньж мэдэх цаг хугацаааг гаргаарай. Өөрийн дуртай дургүй зүйлээ дахин мэдэж аваарай. Өөрийн мөрөөдөл, зорилгуудаа эргэн санаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ цаг хугацааг шаналалаасаа эдгэрч, бодож эргэцүүлэхэд зарцуулж эсвэл өөрийн хүсдэг тийм хүн болж дахин шинэчлэгдэхэдээ зарцуулаарай.
Өөрийгөө хайрлаж эхэл
Хэрэв та өөрийгөө хайрлахгүй юм бол өөр хэн ч таныг хайрлахгүй. Хэрвээ толинд өөдөөс чинь харж буй хүн таньд таалагдахгүй байгаа бол өөрийн өөрчилж чадах зүйлсээсээ эхэлж өөрчлөгдөөрэй. Гэхдээ өөрчилж чадахгүй зүйлсээ мөн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эрчүүд өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдэд илүү татагддаг. Гэхдээ зөвхөн ийм шалтгаанаар бүү өөрчлөгдөөрэй. Та хайр энэрэл хүртэх эрхтэй хүн учраас өөрийгөө хайрлаж сураарай.
Хоббигоо олоорой
Үүнийг та дахиад хэзээ ч гэрлэхгүй гэдэг үүднээс энд багтаагаагүй юм. Таныг гараад шууд арван хэдэн муур худалдаж ав гэсэн ч үг биш юм. Энэ зүйлийг таны харилцаанд болон харилцаанаас гадуурх сайн сайхан байдлын төлөө хэлж байгаа юм. Зөвхөн таньд зориулсан амьдралд тань баяр баясал, сэтгэл хангалуун байдал өгдөг зүйлтэй байх чухал хэрэгтэй. Харилцаанд байсан ч гэсэн эрэгтэй хүн л таны аз жаргалын ганц эх үүсвэр байж болохгүй. Энэ нь маш их дарамт болох ба ихэнхи хүмүүс тийм их хариуцлагыг хүсэхгүй нь ойгомжтой.
Найзуудтайгаа дотно үлдээрэй
Эхнэр, ээж хүн болсны дараа зарим найз нөхөрлөлийн харилцаа үгүй болох нь байдаг. Гэвч энэ нь та тэдэнтэй найзлахыг хүсэхгүй эсвэл тэднийг бага хайрласандаа биш байдаг. Бодит байдал дээр бол тэдэнд гаргах цаг байхгүй эсвэл гаргах гэж хичээгээгүйтэй холбоотой байдаг. Хэрвээ өөрийн жинхэнэ хүндээ тэдгээр холбоо харилцааг хадгалж авч үлдсэн бол төгс эхнэр ямар байх ёстой талаар өөрийн бодолдоо бүрэн автаж өөрийгөө алдахгүй байх боломжтой юм. Дээр нь салалтыг давж гарах үед дэмжих хүмүүстэй байх болно. Хүн бүрт найз нөхөд тодорхой төрлийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Найз нөхөд байсан ч гэсэн тодорхой хэмжээгээр ганцаардаж болох ч гэсэн сайн найзууд хүнд үеийг илүү хөнгөвчилж чаддаг.
Хөөцөлдөхөө болиод сууж тайвшир
Зөв хүн олох гэж хичээх дарамтаа авч хаяарай. Өөрөө өөртөө боломж олгож хойшоо сууж аливаа зүйлийг цаанаасаа болохыг нь хүлээгээрэй. Ингэвэл та өөр нэгэн хүнтэй шинэ харилцаа эхлүүлэхдээ илүү тайван бөгөөд зөв, нухацтай бодсон сонголтыг хийх болно. Хайр бол хүний хамгийн хүчтэй хэрэгцээ юм. Хүн хайрыг маш их хүсч хайдаг учраас өөр ондоо зүйлүүд хайр гэж андуурагдах нь байдаг. Жишээ нь шунал тачаал, шохоорхол, ганцаардлаас гарах төрөлхийн хэрэгцээ зэрэгтэй хайрыг андуурах нь байдаг. Дахин гэрлэхдээ зөв шалтгаанаар гэрлэж байгаа эсэхдээ итгэлтэй байгаарай. Мөн дахин хайрлаж дурлахдаа жинхэнэ гэдэгт нь итгэлтэй байгаарай.
Хоёр дахь гэрлэлтийн дунд салалт 67% байдаг ба энэ нь тэд цэвэр хайр дурлалаас үүдэн гэрлээгүй эсвэл ганцаардаж хосын харилцаанд байхыг хүссэндээ сайтар тунгаалгүйгээр 2 дахь гэрлэлтэнд яардагтай холбоотой. Энэ нь хэн нэгэнтэй амьдарч дасаад ганцаараа амьдрахаас айснаас болдог уу? Салсан эмэгтэй хүний хувьд дахиад ганцаараа болох нь маш хэцүү байдаг. Урд нь хийдэггүй байсан зүйлээ өөрөө хийх хэрэгтэй болдог. Бүх насаараа гэрлэсэн байсан хүн салах үед тун хэцүү ба хоёр биений тал байж сурчихсан байдаг. Үүний дараа нэг бүтэлгүй харилцаанаас дараагийх руу шилжиж буруу эрчүүдтэй болзох нь их байдаг байна.
Өөрийгөө таньж мэд Бид харилцаанд байхдаа өөрсдийн хувь хүний зарим зүйлсийг гээж орхигдуулдаг нь гайхах зүйл биш байдаг. Энэ ялангуяа эмэгтэйчүүдэд тун хамааралтай. Тэд нөхөртэйгөө ярилцаж ойлголцон, хүлээцтэй байснаар мөн гэрийн эзэгтэйн үүргээ сайн биелүүлснээр нөхрийн сайн эхнэр болохоос биш өөрсдийн хувь хүн бий болж чаддаггүй. Тиймээс дахин шинэ харилцаа үүсгэхээсээ өмнө өөрсдийгөө таньж мэдэх цаг хугацаааг гаргаарай. Өөрийн дуртай дургүй зүйлээ дахин мэдэж аваарай. Өөрийн мөрөөдөл, зорилгуудаа эргэн санаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ цаг хугацааг шаналалаасаа эдгэрч, бодож эргэцүүлэхэд зарцуулж эсвэл өөрийн хүсдэг тийм хүн болж дахин шинэчлэгдэхэдээ зарцуулаарай.
Өөрийгөө хайрлаж эхэл
Хэрэв та өөрийгөө хайрлахгүй юм бол өөр хэн ч таныг хайрлахгүй. Хэрвээ толинд өөдөөс чинь харж буй хүн таньд таалагдахгүй байгаа бол өөрийн өөрчилж чадах зүйлсээсээ эхэлж өөрчлөгдөөрэй. Гэхдээ өөрчилж чадахгүй зүйлсээ мөн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эрчүүд өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдэд илүү татагддаг. Гэхдээ зөвхөн ийм шалтгаанаар бүү өөрчлөгдөөрэй. Та хайр энэрэл хүртэх эрхтэй хүн учраас өөрийгөө хайрлаж сураарай.
Хоббигоо олоорой
Үүнийг та дахиад хэзээ ч гэрлэхгүй гэдэг үүднээс энд багтаагаагүй юм. Таныг гараад шууд арван хэдэн муур худалдаж ав гэсэн ч үг биш юм. Энэ зүйлийг таны харилцаанд болон харилцаанаас гадуурх сайн сайхан байдлын төлөө хэлж байгаа юм. Зөвхөн таньд зориулсан амьдралд тань баяр баясал, сэтгэл хангалуун байдал өгдөг зүйлтэй байх чухал хэрэгтэй. Харилцаанд байсан ч гэсэн эрэгтэй хүн л таны аз жаргалын ганц эх үүсвэр байж болохгүй. Энэ нь маш их дарамт болох ба ихэнхи хүмүүс тийм их хариуцлагыг хүсэхгүй нь ойгомжтой.
Найзуудтайгаа дотно үлдээрэйЭхнэр, ээж хүн болсны дараа зарим найз нөхөрлөлийн харилцаа үгүй болох нь байдаг. Гэвч энэ нь та тэдэнтэй найзлахыг хүсэхгүй эсвэл тэднийг бага хайрласандаа биш байдаг. Бодит байдал дээр бол тэдэнд гаргах цаг байхгүй эсвэл гаргах гэж хичээгээгүйтэй холбоотой байдаг. Хэрвээ өөрийн жинхэнэ хүндээ тэдгээр холбоо харилцааг хадгалж авч үлдсэн бол төгс эхнэр ямар байх ёстой талаар өөрийн бодолдоо бүрэн автаж өөрийгөө алдахгүй байх боломжтой юм. Дээр нь салалтыг давж гарах үед дэмжих хүмүүстэй байх болно. Хүн бүрт найз нөхөд тодорхой төрлийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Найз нөхөд байсан ч гэсэн тодорхой хэмжээгээр ганцаардаж болох ч гэсэн сайн найзууд хүнд үеийг илүү хөнгөвчилж чаддаг.
Хөөцөлдөхөө болиод сууж тайвшир
Зөв хүн олох гэж хичээх дарамтаа авч хаяарай. Өөрөө өөртөө боломж олгож хойшоо сууж аливаа зүйлийг цаанаасаа болохыг нь хүлээгээрэй. Ингэвэл та өөр нэгэн хүнтэй шинэ харилцаа эхлүүлэхдээ илүү тайван бөгөөд зөв, нухацтай бодсон сонголтыг хийх болно. Хайр бол хүний хамгийн хүчтэй хэрэгцээ юм. Хүн хайрыг маш их хүсч хайдаг учраас өөр ондоо зүйлүүд хайр гэж андуурагдах нь байдаг. Жишээ нь шунал тачаал, шохоорхол, ганцаардлаас гарах төрөлхийн хэрэгцээ зэрэгтэй хайрыг андуурах нь байдаг. Дахин гэрлэхдээ зөв шалтгаанаар гэрлэж байгаа эсэхдээ итгэлтэй байгаарай. Мөн дахин хайрлаж дурлахдаа жинхэнэ гэдэгт нь итгэлтэй байгаарай.
Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНД ИНЭЭМСЭГЛЭЛ сэтгүүл
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







