Тарвасны үр идэж байхыг зөвлөжээ

Та тарвас идэхдээ үрийг нь ялгадаг уу? Гэдсэнд орвол ургачихна гэж хүүхэд шиг итгэж явдаг юм биш биз.
Танд дуулгахад тарвасны үр хүний биед хэрэггүй зүйл огтоос биш харин ч уургаар баялаг болох нь тогтоогджээ. Бага зэргийн хатааж, соёолуулсан 30 гр орчим тарвасны үрийг идэх төдийд 10 гр уураг олж авах гэнэ. Ер нь соёолсон үр соёолоогүй байдлаасаа илүү их уураглаг болдог байна. Соёолох үйл явц нь уургийн агууламжийг ихэсгэж, хүний биеийн хоол боловсруулах ажиллагааг дэмждэг аж. Тарвасны хар хальс хуурч бусад ургамлын үртэй адил болдог. Гэхдээ үр хэтэрхий удсан тохиодолд эсрэгээрээ уургийн агууламжаа алддагийг санаарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







