Хөлөндөө массаж хийгээрэй бүсгүй минь
Хөлийн иллэг нь биеийн бүх төрлийн өвчнийг анагаах чадалтайн дээр цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлж, биеийн ядаргааг тайлах болон дотоод бие эрхтний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хүний хөлийн уланд олон тооны биологийн идэвхтэй цэгүүд байдаг бөгөөд хөлийн тавхай болон шагайн орчимд байрласан байдаг ажээ.

Энэ нь хүний биеийн тодорхой эрхтэнтэй дам буюу шууд холбогдсон байх бөгөөд тодорхой цэгт иллэг хийхэд түүнтэй шууд хамааралтайгаар үйл ажиллагаа идэвхждэг байна. Хөлийн иллэгийг 2 минут орчим хийсний дараагаар хөлийн улны дээд хэсэгт эрхий хуруугаараа нэгэн жигд хүчээр дарна. 2 минуьын дараа хөлийн улныхаа бусад хэсгийг зөөлөн цохино. Ингэх нь элэг ба бөөрний хэвийн үйл ажиллагааг хангаж хорыг гадагшлуухад тусалдаг.

Хөлийн улд иллэг хийх
Хөлийн тавхайг өлмий талаас нь 3 хуваана. Голын хэсэгт хүний эрүүл мэндийг хамгаалах болон амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Гарын алгаа үрж бүлээцүүлсний эцэст дээрхи цэг дээр өдөрт 10 орчим удаа иллэг хийж дарах нь хөлийг дулаацуулж, сэтгэл санааг тайвшруулах толгой эргэх, чих шуугих, нойр алдах, дүрх дэлсэх, судасны даралт ихсэх, хөл өвдөх зэргээс сэргийлнэ.

Алжаал тайлах зорилгоор хөлийн массаж хийлгэхийн тулд заавал мэргэжлийн хүнд хандах шаардлагагүй. Гэр бүлийнхэн бие биедээ массаж хийгээд өгч болно. Долоо хоногт дор хаяж нэг удаа хөлийн массаж хийлгэхэд зүгээр. Хөлөө бүлээн усанд дүрэхэд биеийн цусан хангамж сайжир даг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.