MICELLAR WATER 3 in 1 – БУДАГ АРИЛГАГЧ, АРЬС ЦЭВЭРЛЭГЧ, ЧИЙГШҮҮЛЭГЧ бүгд нэг дор
Та бүхэн MICELLAR усны тухай өмнө нь нэлээдгүй сонссон байх. Энэ нь нүүр цэвэрлэгээ, арчилгааны шинэ трэнд болон гарч ирж байгаа бүтээгдэхүүн юм. MICELLAR ус нь маш нарийн НАНО молекулуудаас бүрдэх бөгөөд бүтцийн хувьд давхарласан бөмбөлгөн хэлбэртэй байдаг.

Энэхүү бүтээгдэхүүн нь бүх төрлийн будаг, усны хамгаалалттай бүтээгдэхүүн, арьсны бохирдол, арьсан дээр ялгарсан илүүдэл тослогийг арилгаж бүрэн цэвэрлэх чадалтай юм. Malu wilz брэндийн MICELLAR усны найрлаган дахь сурфат нэгдэл нь будаг болон бохирдлыг маш сайн задалж тэдгээрийг өөртөө соронз мэт татдаг тул таны арьс 100% цэвэрлэгдэх болно. Ихэнхи охид бүсгүйчүүд маань нүүрээ савангаар угааж усаар зайлдаг. Ингэж угаах нь будаг бохирдлыг 70%-г цэвэрлэдэг бөгөөд үлдэгдэл 30% нь арьсны гүнд үлддэг.
Тэгвэл MICELLAR ус нь таны арьсны бохирдлыг 100% арилгахын зэрэгцээ арьсыг чийгшүүлэх тул таталдах мэдрэмжийг та мартана. Бүтээгдэхүүн нь арьсны хуурай хэсэгт нь чийг өгч, тослог хэсгийг ч сайтар цэвэрлэх болно.
Уг бүтээгдэхүүнийг тослог, холимог, хуурай бүх төрлийн арьсанд хэрэглэж болно.
Та өнөөдрөөс эхлээд энэхүү MICELLAR усыг хэрэглээд үзээрэй.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ: 52,000
Худалдаалах хаяг: Улаанбаатар Их дэлгүүр 1–р давхарт Malu wilz тасаг
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







