Сонгодог урлаг сонирхогч бүсгүйчүүддээ

Тун удахгүй "Гэгээн хайрын баяр" болох гэж байна. Сонгодог урлаг тэр дундаа балет сонирхдог бүсгүйчүүддээ дуулгах таатай байна.

Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2014 оны онцлог уран бүтээлийнхээ нээлтийг хийгээд удаагүй байгаа билээ. Тэдний анхны уран бүтээл “Хунт нуур” балет байсан бол оны анхны шинэ уран бүтээл болох “Диваажин энд байна” неоклассик модерн балет юм.

Театрын уран бүтээлчид Португалийн балетмейстер Хьюго Виератай хамтран орчин үеийн шинэ модерн балетын гайхамшгийг мэдрүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Тус балетын гоцлол бүжигчнээр ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа балетчин Д.Одсүрэн, театрын балетын гоцлооч СТА Г.Батчимэг, СТА Б.Саруул, Э.Эрдэнэжаргал нар тоглохоор бэлдэж байгаа гэнэ.

Хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүд буюу Гэгээн Валентины баяраар үзэгчиддээ хүрэх шинэ балетыг та бүхэн таалан сонирхоорой.

Уншигчиддаа сонирхуулахад “Диваажин энд байна” уран бүтээлийн бүхий л зардлыг тус бүтээлийн балейтместрээр ажиллаж буй Хьюго Виера эрхэм өөрөө гаргаж байгаа ажээ. Бүжгэн жүжгийн урлаг нь хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд өгүүлэмж нь маш тодорхой байдаг билээ. Харин модерн балетын хувьд XX зуунд үүссэн төдийгүй үзэгчид тухайн бүтээлийг олон талаас нь харж, өөрийнхөөрөө мэдэрч, таашаах боломжийг олгодгоороо онцлогтой юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.