Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэцлэн бүтэж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Энэ жилийн шинийн нэгэн нь хар бар өдөр баасан гаригт тохиож байна. Нар өглөө 08 цаг 21 минутад ургана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах буюу гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныханд бол орцноосоо гурваас есөн алхмаас зүг мөрөө эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцасаа өмсөж малгай, бүс, товчоо товчлоорой. Хэрэв хүсвэл та ойр зуур өргөлийн идээ цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домоо бэлдэж ирээрэй. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж тарниа амандаа гурав ба долоон удаа давталттай уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлага байхгүй. Мөн настан хэвтрийнхний өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг аж. Хүмүүс ертөнцийн зүг чиг дээр их будилдаг. Тиймээс урьд орой нь бүрий цагаар Алтан гадас одыг сайн тогтоож аваад түүнийг хойд зүг хэмээн баримжаалж авдаг. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрог хийн анхны цэг дээрээ буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр
Суудал: Гал
Хүйс:эр 1902,1910,1926,1934,1942,1950,1958,1966,1974,1982,1990,1998,2006,2014
эм: 1906,1914,1922,1930,1938,1946,1954,1962,1970,1978,1986,1994,2002,2010
Зүг гаргах, унших тарни
Зүүн урд зүг буюу цог хийморийн зүгтээ гараад "Ум базар пад дагийни хум мама бизъяа" суухай тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд зүгт гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяад урд зүгээс ирнэ.
Суудал: Шороо
Хүйс:эр 1909,1917,1925,1933,1941,1949,1957,1965,1973,1981,1989,1997,2005,2013
эм: 1907,1915,1923,1931,1939,1947,1955,1963,1971,1979,1987,1995,2003,2011
Зүг гаргах, унших тарни
Баруун зүгт буй цог хийморийн зүгтээ гараад "Ум бадма дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгт чулуу шороо гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяад урд зүгээс ирнэ.
Суудал: Төмөр
Хүйс:эр 1908,1916,1924,1932,1940,1948,1956,1964,1972,1980,1988,1996,2004,2012
эм: 1908,1916,1924,1932,1940,1948,1956,1964,1972,1980,1988,1996,2004,2012
Зүг гаргах, унших тарни
Баруун урагш цог хийморийн зүгтээ гараад "Ум раднаа пад дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гаргаж хаяад баруун зүгээс ирнэ.
Суудал: Огторгуй
Хүйс:эр 1907,1915,1923,1931,1939,1947,1955,1963,1971,1979,1987,1995,2003,2011
эм: 1909,1917,1925,1933,1941,1949,1957,1965,1973,1981,1989,1997,2005,2013
Зүг гаргах, унших тарни
Зүүн хойш цог хийморийн зүгтээ гараад "Ум базар пад дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд зүгт огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүг буюу буян хишгийнхээ зүгээс ирнэ.
Суудал:Ус
Хүйс:эр 1906,1914,1922,1930,1938,1946,1954,1962,1970,1978,1986,1994,2002,2010
эм: 1902,1910,1918,1926,1934,1942,1950,1958,1966,1974,1982,1990,1998,2006,2014
Зүг гаргах, унших тарни
Зүүн урд зүгт буй амин зүгтээ гараад "Ум гарма дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүг буюу буян хишгийнхээ зүгээс ирнэ.
Суудал:Уул
Хүйс:эр 1905,1913,1921,1929,1937,1945,1953,1961,1969,1977,1985,1993,2001,2009
эм: 1903,1911,1919,1927,1935,1943,1951,1959,1967,1975,1983,1991,1999,2007
Зүг гаргах, унших тарни
Баруун хойд зүгт буй цог хийморийн зүгтээ гараад "Ум будда дагийни хум мама бизъяа суухай " тарнийг 7-21 удаа уншаад зүүн ууланд үртэс,шороо чулуу хаяад зүүн хойд зүг буюу буян хишгийнхээ зүгээс ирнэ.
Суудал:Мод
Хүйс:эр 1904,1912,1920,1928,1936,1944,1952,1960,1968,1976,1984,1992,2000,2008
эм: 1904,1912,1920,1928,1936,1944,1952,1960,1968,1976,1984,1992,2000,2008
Зүг гаргах, унших тарни
Зүүн хойд буй цог хийморийн зүгтээ гараад "Ум базар дагийни хум мама бизъяа" суухай тарнийг 7-21 удаа уншаад баруун урд зүгт мод шүдэнз хугалж хаяад зүүн зүгээс ирнэ.
Суудал:Хий
Хүйс:эр 1903,1911,1919,1927,1935,1943,1951,1959,1967,1975,1983,1991,1999 ,2007
эм: 1905,1913,1921,1929,1937,1945,1953,1961,1969,1977,1985,1993,2001,2009
Зүг гаргах, унших тарни
Зүүн зүгт буй эмийн зүгтээ гараад "Ум базар пад дагийни хум мама бизъяа суухай" тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд зүгт цаас урж салхинд хийсгээд зүүн урд зүг буюу буян хишгийн зүээсээ ирнэ.
Дашрамд хэлэхэд "Ялгуусан" хэмээх модон морин жил хур бороо жигдэрсэн, ургац ногоо арвин, сайхан жил гарна гэж Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав хэлсэнийг бүсгүйчүүд та бүхэндээ хүргэхэд таатай байна.







