Диснейн үлгэрийн гүнж нарын гоёмсог дотуур хувцас худалдаанд гарчээ

Диснейн үлгэрийн гүнж нар маш гоёмсог, дэгжин даашинзтай байдаг шүү дээ. Харин тэднийг дотроо ямар дотуур хувцастай байгаа бол гэсэн бодол хэн нэгний толгойд ороогүй л байх. Гэтэл хэн ч бодоогүй зүйлийг япончууд бодоод олчихсон төдийгүй бүр амьдрал дээр хэрэгжүүлжээ. Японы “Belle Maison Boutique” компани Диснейн үлгэрийн киноны гүнж нарын дотуур хувцасыг үйлдвэрлэн, худалдаанд гаргаад байгаа аж.

Тиймээс хар нялхаасаа үзэж өссөн хүүхэлдэйн киноны баатруудтай адилхан гоо үзэсгэлэн төгс гүнж болохыг мөрөөдөж байсан бүсгүйчүүд одоо мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг ч болов биелүүлж, Диснейн гүнжүүдийн дотуур хувцастай болох боломж бүрджээ.

Ийнхүү өндөр цамхагт хоригддог, урт шаргал үст Рапунцель, гоо үзэсгэлэнгээсээ болоод хорон санаат хойт эхдээ гадуурхагддаг Цасан цагаан, ядуу ч гэлээ ханхүүгийн хайрыг булаадаг Үнсгэлжин, Аврора гүнж нарын жинхэнэ хөхөвч, дотоожны хослолыг ердөө 38 доллараар худалдан авч болох аж. Хослол тус бүр дээрх хүүхэлдэйн кинонуудын гүнж нарын нэрийн хуудас болсон даашинзтай өнгө, материал, хээ хуарын хувьд ижил төстэй байх аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.