Зарим нутгаар цочир хүйтрэх нь байна шүү!
Цагаан сарын баярын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарах тул орон нутгийн замаар зорчих иргэд болгоомжтой явахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсан байна.

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэлтсээс гаргасан уг анхааруулгад “Энэ сарын 30-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 31-ний өдөр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи 30-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 31-ний өдөр ихэнх нутгаар 16-18 метр секунд хүрч, цасан шуурга шуурна.
Нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 1-ний өдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх галын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, новийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Иймд малчид, иргэд, жолооч тээвэрчдийг цаг агаарын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, ажил төрлөө зохицуулах арга хэмжээ авахыг анхааруулж байна” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.