Дааврын хавсарсан эм ДХЭ

Үргэлжлэл...

Эм түгээх байгууллагууд

Бага тунтай ДХЭ-ийг хэрэглэх, гаж нөлөөг нь удирдах аргыг эзэмшүүлэх сургалтанд хамрагдсан эмнэлгийн ажилтан, эмнэлэг үйлчилгээний дараах түвшнүүдийн байгууллагууд ДХЭ-ийг нийтэд түгээж болно.

Эмнэлгийн байгууллага

Нийгмийн эрүүл мэндийн төвийн тасаг болон кабинетууд

Хэнээс

Тайлбар

Эрүүл мэндийн нэгдэл

/Улаанбаатар/

НҮЭМ-ийн кабинет, Эх барих эмэгтэйчүүдийн кабинет, өрхийн эмчийн хэсэг

НҮЭМ-ийн кабинетын эмч, бага эмч, Эх барих эмэгтэйчүүдийн кабинет, өрхийн эмч

Зарим дүүрэгт НҮЭМ-ийн кабинет, гэр бүл төлөвлөлтийн кабинет гэж нэрлэгддэг

Дүүргийн эрүүл мэндийн төв

/Улаанбаатар/

НҮЭМ-ийн кабинет, Эх барих эмэгтэйчүүдийн кабинет, өрхийн эмчийн хэсэг

НҮЭМ-ийн кабинетын эмч, бага эмч, Эх барих эмэгтэйчүүдийн кабинет, өрхийн эмч

Зарим дүүрэгт НҮЭМ-ийн кабинет, гэр бүл төлөвлөлтийн кабинет гэж нэрлэгддэг

Аймаг, хотын нийгмийн эрүүл мэндийн төв

НҮЭМ-ийн кабинет, Эх барих эмэгтэйчүүдийн кабинет, өрхийн эмчийн хэсэг

НҮЭМ-ийн кабинетын эмч, бага эмч, Эх барих эмэгтэйчүүдийн кабинет, өрхийн эмч


Сумын эмнэлэг


Сум, өрхийн эмч, эх баригч


Багийн бага эмчийн цэг


Багийн бага эмч



ДХЭ-ийг хэрэглэж болох эмэгтэйчүүд

  1. Жирэмснээс найдвартай хамгаалах түр хугацааны аргыг хэрэглэхийг хүсч буй эмэгтэйчүүд
  2. Биеийн юм нь ирж эхэлсэн охидоос эхлэн цэвэршилтийн нас хүртэлх бүх насны эмэгтэйчүүд хэрэглэж болно.
  3. Биеий юм нь тогтмол бус, их хэмжээгээр, удаан хугацаагаар үргэлжилдэг эмэгтэйчүүд. ДХЭ нь биений юм ирэх үед гарах цусны хэмжээг багасгах нөлөө үзүүлнэ
  4. Биений юм нь хүчтэй өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүд. ДХЭ н цус алдалтыг багасгаж, өвдөлтийг бууруулдаг.
  5. Өөрөө хөхний хоргүй хавдартай болон гэр бүлийн бусад гишүүдэд хөхний хорт хавдар үүсч байсан түүхтэй эмэгтэйчүүд.
  6. Умайн хүзүүний шархлаа болон улайлттай эмэгтэйчүүд
  7. Бага аарцгийн эрхтнүүд үрэвсэлт өвчтэй /өвчтэй эсвэл өвдөх эрсдэлтэй/ эмэгтэйчүүд
  8. Умайн холбогч эдийн хоргүй хавдар болон эндометриозтой эмэгтэйчүүд

Дараах нөхцөл байдалд ДХЭ-ийг хэрэглэж болохгүй

Нөхцөл байдал

Авах арга хэмжээ

1

Жирэмслэлт 

Жирэмсэн эмэгтэйчүүдэд ДХЭ-ийг өгч болохгүй. Гэвч, ДХЭ-ийг жирэмсэн үед санамсаргүй хэрэглэсэн тохиолдолд эх болон урагт гаж нөлөө үзүүлдэггүй нь тогтоогдсон байна.

2

Хүүхэд төрүүлсэний дараа

Төрсний дараах эхний 3 сард ДХЭ-ийг хэрэглэхгүй

3

Хөхөөр хооллох

Хөхүүл эх төрсний дараахь эхний 6 сард ДХЭ-ийг хэрэглэх ёсгүй

4

Тамхи татдаг

35-аас доош насны эмэгтэйчүүд уг эмийг хэрэглэж болон боловч тэдний эрүүл  мэндэд хортой нөлөө үзүүлэх учир тамхи татахгүй байхыг тэд нарт зөвлөнө.

35-аас дээш, насны тамхи татдаг эмэгтэйчүүд ДХЭ-ийг хэрэглэж болохгүй. Эрүүл мэндэд муу нөлөө үзүүдэг учир тамхинаас гарахыг зөвлөнө.

5

Артерийн даралт ихэсдэг

Артерийн даралт ихсэж байсан түүхтэй эмэгтэйчүүд артерийн даралтыг тогтмол хэмжих боломжгүй тохиолдолд ДХЭ-ийг хэрэглэж болохгүй. Эмэгтэйчүүд бага эмч болон өрхийн эмчид эхний үед сард нэг удаа, цааш,даа үүнээс цөөн очиж даралтаа хянуулж байж болно.

Артерийн даралт 140/90-аас доош эмэгтэйчүүд ДХЭ-ийг хэрэглэж болно.

Давтан хэмжилтүүдээр артерийн даралт 140-159/90-99 байгаа үед эмэгтэйчүүд ДХЭ-ийг хэрэглэж болох ба цаашдаа цусны даралдаа тогтмол хянаж байх шаардлагатай.

Артерийн даралт нь 160/100 ба түүнээс их байгаа үед ДХЭ-ийг хэрэглэж болохгүй.

6

Гүний хураагуур судас болон уушигны судасны бүлэн

Гүний хураагуур судас болон уушигны судсанд бүлэн үүсч байсан дурьдатгалтай эсвэл одоо ийм эмгэгтэй байгаа тохиолдолд ДХЭ-ийг хэрэглэж болохгүй.  Өвчний түүх болон хяналтын карттай танилцаж оношийг батална.

7

Удаан хугацааны хөдөлгөөнгүй байдал үүсгэх мэс засал

Удаан хугацааны хөдөлгөөнгүй байдал үүсгэх /7 ба түүнээс дээш хоногоор/ том мэс засалд орох гэж буй эмэгтэй ДХЭ-ийг хэрэглэж болохгүй. Хагалгаанаас 1-2 долоо хоногийн өмнө эм уухыг зогсоох шаардлагатай. Өвчтөний бие эргээд хэвийн хөдөлгөөнд орсны дараа ДХЭ-ийг хэрэглэвэл аюулгүй. ДХЭ хэрэглэхийг зогсоосон дээрх хугацаанд эмэгтэйд жирэмслэх магадлал хэвээр байх тул орлуулах өөр аргыг хэрэглэх ёстой.

8

 Зүрхний цус хомсдох

/ишеми/ өвчнөөр өвчилж байсан ужиг дурьдатгалтай, эсвэл одоо зүрхний ишеми өвчтэй

 Зүрхний цус хомсдох өвчтэй эмэгтэйчүүд ДХЭ-ийг хэрэглэж болохгүй. Өвчний түүх болон хяналтын карттай танилцаж оношийг батална.

9

Цус харвалт

Тархины судсанд цус харвалт үүсч байсан дурьдатгалтай эмэгтэйчүүд ДХЭ-ийг хэрэглэх ёсгүй.

10

Зүрхний хавхлагийн өвчин

Зүрхний хавхлагийн өвчин хүндрэл өгсөн /уушигны судасны даралт ихсэлт, тосгуурын чичирхийлэл, цочмогдуу явцтай эндокардитаар өвчилж байсан ужиг дурьдатгалтай/ өвчтэй эмэгтэйчүүд ДХЭ хэрэглэж болохгүй.  Өвчний түүхтэй танилцаж оношийг магадлана.

11

Толгойн талласан өвдөлт

/мигрень/

Хөнгөн хэлбэрийн мигреньтэй эмэгтэйчүүд ДХЭ-ийг хэрэглэж болно. Харин тодорхой байршил бүхий мэдрэлийн шинж тэмдгүүд илэрч, дахилт өгдөг хүнд хэлбэрийн мигрентэй эмэгтэйчүүд ДХЭ-ийг хэрэглэж болохгүй.

12

Шалтгаан нь тодорхой бус үтрээний цус алдалт

Жирэмслэлт болон бусад эмгэг үүссэн /аарцгийн эрхтнүүдийн хорт хавдар зэрэг/ байж магадгүй сэжигтэй бол тэр даруйд нь байдлыг тодруулах шаардлагатай. Байдал тодорхой болох хүртэл ДХЭ-ийг болгоомжтой хэрэглэж болно.

13

Хөхний хорт хавдар

Өмнө нь хөхний хорт хавдраар өвчилж байсан дурьдатгалтай, эсвэл өмнө нь ийм өвчний эмчилгээ хийлгэж байсан эмэгтэй ДХЭ-ийг хэрэглэж болохгүй.

14

Элэгний эмгэг

Элэгний хатуурал, хавдар, вирусийн гаралтай элэгний хурц үрэвсэлтэй эмэгтэйчүүд ДХЭ-ийг хэрэглэж болохгүй. Элэгний идэвхитэй үрэвслийн шинж тэмдэггүй, архаг Б гепатит болон гепатит С оноштой эмэгтэйчүүд ДХЭ-ийг хэрэглэхэд аюулгүй.

15

Цөсний хүүхдийн эмгэг

 Цөсний хүүхдийн эмгэгтэй , эсвэл ийм өвчний эмчилгээ  хийлгэж байсан эмэгтэй ДХЭ-ийг хэрэглэж болохгүй.

16

Эмүүдийн харилцан үйлчлэл

Рифампицин болон Гризеофульвин хэмээх антибиотикууд болон Фенитоин, карбамазепин, барбитуратууд, Примадон зэрэг таталтын эсрэг эмүүд, элэгний энзимуудыг идэвхижүүлдэг тул тэдгээрийг ДХЭ-тэй хавсран хэрэглэж болно.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Enhjin (103.26.194.139) 2013-11-13 00:26:30
Sain bnu emegteichuudin daavriin em boloh Диане 35 gesen emnii talaar delgerengui medeelel oruulj ogooch ih heregtei bna bas busad emegteichuded ch gsn heregtei bna bha