Нью-Йоркийн загварын шоуг Монголын шилдэг загвар өмсөгчид чимнэ




Загвар зохион бүтээгч бүрийн хүсэн хүлээдэг Нью-Йоркийн загварын шоунд загвар зохион бүтээгч Катя Зол оролцохоор болсон.  Тэрбээр энэ сарын 6-13- ны хооронд “Mercedes Benz New York fashion week” олон улсын дизайнеруудтай өрсөлдөнө.

Тус наадамд Г.Золцэцэгээс гадна “Hero entertainment”, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, загвар өмсөгч Г.Оюунгэрэл болон “Матрикс” салон “UBS” телевизийнхэн зэрэг нийт 20 гаруй хүнийн бүрэлдэхүүнтэй баг оролцох юм.

Дизайнер Катя Зол үндэсний загварыг илтгэсэн коллекцуудаа наадмын үеэр танилцуулах юм байна. Коллекц нь ноос ноолуур, нэхий, эсгий, сарлагийн хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр урлажээ.

Энэхүү шоуны тайзнаа Катя Золын намар өвлийн загваруудыг  Нора болон Уранцэцэг зэрэг шилдэг загвар өмсөгчид түүний урласан хувцасыг олны хүртээл болгох аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.