2017 онд ”Victoria’s secret” шоунд шинээр орсон сахиусан тэнгэрүүдтэй танилц
Жил бүр олон сая үзэгчдэд хүлээлт үүсгэдэг "Victoria"s secret" шоу нь хамгийн сайхан биетэй, үзэсгэлэнтэй загвар өмсөгчтэй байдаг билээ. Тийм ч учраас моделиуд нь тун алдартай. 2017 онд шинээр сахиусан тэнгэр болсон үзэсгэлэнтэй, халуухан загвар өмсөгчдийг танилцуулж байна.
1. Синь Се, 22 настай

22 настай Хятадын загвар өмсөгч тэрээр Elle, Cosmopolitan, Vogue, OK! Magazine, Harper’s Bazaar нэр хүндтэй сэтгүүлийн нүүрийг чимж байсан юм.
Биеийн харьцаа: 81-58-89
Биеийн өндөр: 178 см

2. Эйден Кертис, 19 настай

Дизайнер Найджела Кертиса болон алдарт загвар өмсөгч Катуши Найан нарын хайрт охин, аав ээжийнхээ нэрийг өндөрт өргөж яваа Эйден нь " Victoria secret" - ын сахиусан тэнгэр болсон билээ. Тэрээр Dolce & Gabbana, Miu Miu, Moschino, Fendi болон Marc Jacobs - ын загвар өмсөгч, моделиор ажиллаж байсан туршлагатай юм.
Биеийн харьцаа: 81-58-89
Биеийн өндөр: 181 см

3. Алесиа Морайш, 21 настай

Африк гаралтай "Elite Model Look-2012" шоуны ялагч болж байсан бөгөөд Vera Wang, Chanel, Tommy Hilfiger, Trussardi болон Kenzo зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байсантуршлагатай загвар өмсөгч юм. Түүний мөрөөдөл нь Парис хотноо амьдарч, ажиллахыг хүсдэг гэжээ.
Биеийн харьцаа: 79-58-86
Биеийн өндөр: 180 см

4. Самиле Берманнелли, 19 настай

Бразиийн загвар өмсөгч, 19 настай Самиле Берманнелли нь 2016 оноос олон улсад танигдаж эхэлсэн байна. Harper"s Bazaar-ийн нүүр царайгаар ажиллаж байсан.
Биеийн харьцаа: 82-60-87
Биеийн өндөр: 177 см

5. Виктория Ли, 27 настай

Энэ жилийн шоунд оролцсон 27 настай загвар өмсөгч бол Ли юм. Тэрээр өөрийн төрсөн орон болох Австрали улсдаа тун алдартай модель бөгөөд Ralph Lauren, Armani Exchange зэрэг алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж басан юм.
Биеийн харьцаа: 81-61-87
Биеийн өндөр: 177 см

6. Грейс Бол, 27 настай

Өдгөө 27 настай АНУ - д амьдардаг загвар өмсөгч юм. Тэрээр хүүхэд байхдаа гэр бүлийнхэнтэйгээ хамт Суданаас нүүж ирсэн байна. Roberto Cavalli, Kenzo, L’Oreal болон Burberry алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж, шоунд оролцож байжээ.
Биеийн харьцаа: 86-61-86
Биеийн өндөр: 181 см

7. Амильна Эcтевао, 18

2013 онд "Elite Model Look" шоунд түрүүлж байсан бөгөөд тухайн үед 14 настай байжээ. Түүнээс хойш одоог хүртэл түүний загвар өмсөгчийн карьер өссөөр байгаа бөгөөд Philipp Plein, Tom Ford, Balmain болон MAC зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байсан юм.
Биеийн харьцаа: 79-58-86
Биеийн өндөр: 178 см

8. Ванесса Муди, 21 настай

АНУ - ын загвар өмсөгч тэрээр 2013 оноос карьераа эхлүүлсэн бөгөөд Dior, Chanel, Michael Kors болон Fendi брэндтэй хамтран ажиллаж, Герман, Турк, Итали, Хятад, Япон зэрэг орнуудын Vogue сэтгүүл дээр гарч байсан юм.
Биеийн харьцаа: 79-61-89
Биеийн өндөр: 180 см

9. Эстель Чэнь, 20 настай

2013 онд 16 насандаа Elite Model Look тэмцээний ялагч болсон тэрээр Францад өссөн юм байна. Dolce & Gabbana, Dior, Alberta Ferretti, Jean Paul Gaultier, Louis Vuitton, Boss, Paco Rabanne зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж, зар сурталчилгаанд тоглож, шоунд нь оролцож байсан туршлагатай загвар өмсөгч юм.
Биеийн харьцаа: 79-58-88
Биеийн өндөр: 178 см

10. Алексина Грэм, 26

Алексина нь 26 настай , Британийн загвар өмсөгч бөгөөд Нью-Йоркод амьдардаг. Загварын салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Түүнийг "Victoria"s secret" шоунд оролцохоос өмнө олон алдартай брэндүүд усны хувцас, дотуур хувцасны сурталчилгаанд тоглохыг урьж байжээ.
Биеийн харьцаа: 81-61-86
Биеийн өндөр: 180 см

11. Розмарин де Кок, 22 настай

Родино бол Голландын жижигхэн тосгоноос гаралтай загвар өмсөгч юм. Нью-Йоркод амьдардаг бөгөөд Лондон, Парис хотод ажиллаж байна. Түүний зураг Тайландын L"Officiel, Оросын Vogue, Мексикийн Grazia зэрэг сэтгүүл дээр гарч байсан.
Биеийн харьцаа: 81-61-86
Биеий өндөр: 178 см

12. Фрида Осен, 23 настай

Норвегийн загвар өмсөгч энэхүү бүсгүйг ОХУ, Турк, АНУ - ын Elle сэтгүүлийн нүүрнээс харж болно. Түүний карьерын эхэн үед Клаудиа Шиффертэй харьцуулан ярьдаг байсан юм. Гэвч 6 жилийн хөдөлмөр нь түүнийг бусдаас онцгой нэгэн гэдгийг харуулж чадсан юм.
Биеийн харьцаа: 81-56-86
Биеийн өндөр: 177см

13. Надин Леопольд, 23 настай

Австриаас гаралтай ,23 настай загвар өмсөгч Надин Леопольд Max Mara, Philipp Plein и Alberta Ferretti зэрэг нэр хүндтэй брэндүүдтэй хамтран ажиллаж байсан юм. Сонирхолтой нь урьд "Victoria"s secret" 2 - ын католог, сурталчилгаанд зургаа авхуулж байсан бөгөөд энэ жил анх удаа шоунд нь оролцож байгаа юм.
Биеийн харьцаа: 76-58-89
Биеийн өндөр: 177см

14. Жизель Оливейра, 24 настай

24 настай Бразилийн загвар өмсөгч тэрээр Just Cavalli, Carolina Herrera, Dolce & Gabbana зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байсан. Инстаграм хуудаснаа тун олон дагагчтай нэгэн.
Биеийн харьцаа: 84-61-89
Биеийн өндөр: 175 см

15. Уон Ван

БНХАУ-ын залуу загвар өмсөгч тэрээр "Victoria"s secret" шоунд оролцоод тун алдартай болсон. Шоуны дараа түүний талаар олон мэдээллүүд хэвлэл мэдээллээр цацагдсан юм.
Биеийн харьцаа: 75-58-87
Биеийн өндөр: 174 см

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







