Эр хүнээс эмэгтэйчүүд юу хүсдэг вэ?
Эмэгтэйчүүд
эрчүүдээс юу хүсдэг вэ? Энэ асуултын хариулт маш энгийн байдаг ажээ.
Эрчүүддээ энэхүү зөвлөгөөг хүргэе

Эрчүүддээ энэхүү зөвлөгөөг хүргэе

Нэг дэх өдөр. Ажлын эхний өдрүүдийг хамгийн хүнд өдөр гэдэг. Энэ өдөр уур бухимдалд илүү автах магадлалтай гэдэг. Гэргий тань ажлаасаа орж ирэхдээ нилээд цухалдангуй байна уу. Тэгвэл та түүнд эелдэг хандаж сайхан үйлчлээрэй. Ярилцах асуудал байвал өглөө яриарай.
Хоёр дахь өдөр. Хадам ээж рүүгээ утасдаж, түүний эрүүл мэндийн байдал, юу хэрэгтэйг нь сонирхох хэрэгтэй. Та яг одоо хадам ээжийнхээ хүсэлтийг биелүүлж чадахгүй ч хадамдаа сайн хүргэн, эхнэртээ халамжтай нөхөр болохоо харуулах бас нэг далим юм шүү.
Гурав дахь өдөр. Гэр бүлийн амьдрал хааяа нэг уйтгартай байдаг даа. Хэрэв ийм өдөр тохиовол хааяа ч гэсэн амьдралынхаа дүрмээс хазай. Үүнд бодож ядах юм байхгүй. Хүүхдийн дэлгүүрт ороод эхнэртээ өөрийнх нь дуртай резинэн нугасны дэгдээхий /хөх дельфин, ягаан матар, цагаан халим/ч юмуу ямар нэг тоглоом авч өг. Уур бухимдап нь тэр дороо алга болно.
Дөрөв дэх өдөр. Эхнэртээ, "Би чамд хайртай" гэсэн мессеж илгээ. Орой ажлаасаа тараад очихдоо баглаа цэцэг аваад оч. Нэг ширхэг ч юмуу эсвэл хэд ч байж болно. Тоо нь чухал бус. Мөн заавал ямар нэг тэмдэглэлт өдөр байх албагүй. Энэ өдөр лавтай та хоёрын дунд халуун сайхан дурсамж яриа өрнөх болно.
Тав дахь өдөр. Амралтын өдрүүд айсуй. Энэ өдөр заавал гэртээ хооллох хэрэггүй. Найз нөхдөө урихыг хүлээлгүй хүн сэлүүхэн, намуухан хөгжимтэй тохьтой кафед оройн зоог бариарай. Эхнэрт чинь таалагдах болно.
Ингээд бодохоор хайртыгаа, гэргийгээ баярлуулахад таниас тийм ч их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаардахгүй байгаа биз дээ. Гагцхүү та өөрөө л сэтгэл гаргаж чадвал эхнэр нөхөр хоёр маш богинохон хугацаанд харьцаагаа сэргээж чадна гэдэгт итгээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







