Манай улс даамын анхны эмэгтэй грандмастертай боллоо


Өчигдөр дэлхийн даамын холбоо-ны шинэчлэгдсэн чансаа гарчээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Малайзад болсон Ази тивийн АШТ-ний эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн спортын мастер Мөнхбаатарын Нямжаргал уг чансаагаар Олон улсын их мастер цолны болзол хангасан байна. Ингэснээр Монголын даамын түүхэнд анхны эмэгтэй грандмастер төржээ.

Мөн уг чансаагаар Ази тивийн аварга шалгаруулах залуучуудын ангилалд түрүүлсэн спортын мастер Отгонбаярын Энхбат Дэлхийн даамын холбооны мастер цол хүртсэн байна. Дашрамд дурьдахад Мөнхбаатарын Нямжаргал нь 1996 онд төрсөн бөгөөд долоон настайгаасаа даамын спортоор хичээллэж эхэлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
tuugii (202.179.10.94) 2013-04-03 10:59:07
би нөхрөө архинаас гаргамаар байна сайн эмчилгээ байнауу хүүхнүүд минь надад туслаач
sd (122.254.127.34) 2013-04-03 08:53:00
Го гэж хаана бичсэн байнаа Даам л гэж байшдээ
zochin (49.0.186.44) 2013-04-02 19:54:46
Заяа гэдэг сэтгүүлчээ даам Го хоёрыг ялгадаггүй байж спортын мэдээ бичдэг айн