Мексикийн алдарт зураач Фрида Калогийн амьдралын түүх, уран бүтээлээс...

6
Дэлхийн урлагийн ертөнцөд содон өнгө, сонирхолтой уран бүтээлүүдээрээ алдаршсан зураач Фрида Кало 1907 онд Мехико хотноо Гулермо болон Матильда Кало нарын гурав дахь охин болж мэндэлжээ. Түүний эцэг Герман гаралтай еврей үндэстэн бөгөөд зурагчин байсан ажээ. Харин ээж нь Америкт төрсөн испани эмэгтэй юм.

 Ах нь Фридаг төрөхөөс өмнөхөн энджээ. Магадгүй түүнээс ч болсон уу ээж нь охиноо хүү байгаасай гэж хүсдэг байсан гэнэ. Тэрбээр Фридад хүүгийнхээ хувцсыг өмсгөж, хөвгүүдийн тоглоомоор тоглуулдаг байв.
Охин ч үеийнхнээсээ огт өөр хүүхэд байсан бөгөөд даашинз өмсөх дургүй, тоглоомон цэргээр нааддаг байжээ

 Охин зургаан настайдаа халдварт саа өвчнөөр өвдсөний улмаас баруун хөл нь доголон болжээ. Дугуй унаад явахад нь “Модон хөлт Фрида” хэмээн үеийнхэн нь шоолдог байв. Харин тэрбээр үл тоомсорлон усанд сэлж, хөвгүүдтэй тоглон бүр боксоор хичээллэдэг байжээ. Эрүүл хөлтэй харагдахын тулд хөлдөө гурваас дөрвөн татуурга зүүдэг байсан аж.

 1925 оны есдүгээр сарын 17-ны бороотой үдэш зураач бүсгүйн сууж явсан автобус нь трамвайтай мөргөлдөж осолд оров.

 Хүчтэй мөргөлдсөний улмаас хамт явсан залуу нь газар шидэгдэж, азаар хөнгөн гэмтэл авсан тул түргэн эдгэсэн байна.

 Харин трамвайн гүйдэл хүлээн авагчийн хугархай төмөр Фридагийн гэдэс рүү нь шигдэж улмаар цавь руу нь нэвтэрч орсноор гуяны яс нь хүнд гэмтжээ. Мөн нурууныхаа гурван хэсэгт бэртэл авч, хоёр хөлөө хугалжээ. Эмч нар 18-хан настай бүсгүйн амийг аварна гэдэгтээ итгэлгүй байлаа.

Гэхдээ зураач бүсгүй энэ бүхнийг даван туулсан ч олон сарын турш хэвтрийн дэглэм барьсан байна.

Тэр үед Фрида эцгээсээ бийр будаг авч өгөхийг хүсчээ. Охиндоо хэвтэж байхдаа зурахад эвтэйхэн байхаар тусгай жааз хийж өгөв. Мөн орных нь дээр толь суурилуулж өгснөөр өөрийгөө харах боломжтой болжээ. Өөрөө өөрийгөө зурах нь Фридагийн уран бүтээлийн гол чиглэл болсон байна.

Би өөрийгөө зурж байна. Уртаас урт хугацааг ганцаардал дунд өнгөрүүлж байгаа учир бүхнээс илүү мэддэг тэр сэдэв нь би өөрөө болчихоод байна. Фрида Кало 22 насандаа Мексикийн хамгийн алдартай институтэд элсэн оров. Мянган оюутнаас ердөө 35 бүсгүйг шалгаруулан авсан байна. Тэнд Фрида ирээдүйн нөхөр болох дөнгөж Францаас ирээд байсан зураач Диего Ривератай учирчээ. Гоц гойд авьяасаараа бусдаас ялгарч байсан нь Риверагийн анхаарлыг татсан байна. Тухайн үед нөхөр нь 43 настай байжээ.

 Хуримынхаа дараа хос хоёр шинэхэн байрандаа оров. Олон жилийн турш амьдарсан тэрхүү байшин нь Мехико хотын Койаокан дүүргийн Лондрес гудамжин дахь “цэнхэр байшин” хэмээн алдаршжээ.

 Гэр бүлийн амьдрал дур тачаалаар оргилон буцалж байлаа. Тэд үргэлж хамт байж чаддаггүй байсан ч сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг байжээ. Хос хоёрыг зөвхөн урлаг бус коммунист үзэл баримтлал нь нэгтгэдэг байв.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bvj (202.179.20.156) 2014-02-09 15:55:03
taalagdlaa Ihenhi mundag humuus hetsuu amidral tuulsn bh yum
Bi (103.26.194.21) 2014-02-08 23:49:52
Prida gedeg nertei kino ni bdag
gg (103.26.194.38) 2014-02-08 20:39:27
kino n bdiishd yamar nertei bilee