Дуучин Амархүү хайраа баталгаажууллаа
ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн хайрыг булаасан азтай бүсгүй бол загвар өмсөгч, мисс О.Ариунзул. “Miss Russia International-2013” тэмцээнээс “Үзэгчдийн таашаал хүртсэн мисс” өргөмжлөл хүртэж, хойд хөршийн загварын ертөнцөд багагүй амжилт үзүүлж чадсан тэрбээр хайртай залуугийнхаа хамтаар Москвад хэсэг хугацаанд амьдарсан юм. Дуучин залуу өнгөрсөн жил мисс О.Ариунзулд гэрлэх санал тавьсан ч огт хүлээж аваагүй бөгөөд хүүхдээрээ шахуу гэрийн эзэгтэй болох хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн гэдэг.
Харин дуучин Б.Амархүү нэгэн ярилцлагадаа “Хэрэв хайртай бүсгүй минь хүсвэл одоо ч гэсэн хүүхэдтэй болмоор байна” хэмээн санаашран өгүүлсэн байдаг. Хайр дурлалын харилцаагаа тунхаглан “COOL LOVE” нэртэй дууг хамтран дуулж, “Big Fish” нэртэй кинонд хосын дүрд тоглон, өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан хоёр биедээ хайр үгс чулуудан халуун дотно байгаа зургуудаа тавьж байсан олны танил хос маань ийнхүү албан ёсоор гэр бүлийн амьдрал зохиож амжаагүй явна.
Дуучин амархүү саяхан хайртай бүсгүйтэйгээ үнсэлцэж буй зургаа олонд дэлгэж “Би түүндээ хайртай” хэмээн тодорхойллоо. Энэ нь сүүлийн үед тэдний харилцаа муудаж, бүр салах дээрээ тулсан гэх элдэв мэдээлэлд хариу барьсан хэрэг болжээ.







www.zone.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
хаха
(182.160.6.90)
2014-04-04 16:08:27
сайхан хосууд юмаа та хоёртоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
0
0
0
Хариулах
bbo
(202.55.191.130)
2014-04-02 04:19:49
sxn xosuud bn oo az jargal hvsey
0
0
0
Хариулах
tuya
(103.10.21.16)
2014-03-30 17:58:20
Saikhan xosyyd bna Amidralaa yxaalagaar zeb joloodoj yabaarai
amjilt xvsei
0
0
0
Хариулах
SARAA
(202.126.91.159)
2014-02-24 22:38:50
TA 2 AZ JARGAL HVSIE AMJILT
0
0
0
Хариулах







