Цаначин бүсгүйд сануулга өглөө

Олон улсын олимпийн хорооноос Норвегийн цаначин Марит Бьорген бүсгүйд сануулга өгөв. Тодруулбал, Сочигийн олимпоос скиатлоны төрөлд алтан медаль хүртсэн түүнд өвлийн XXII олимпоос хүртсэн шагналыг нь хураах талаар сануулсан байна. Учир нь Марит Бьорген Олон улсын олимпийн хорооноос зөвшөөрөл авалгүйгээр интернэт дэлгүүрийн сурталчилгаанд зураг авахуулжээ. Түүний зурагтай сурталчилгаа цөөнгүй цахим сүлжээгээр цацагдсан байна. Цаначин бүсгүй сануулга авсныхаа дараа интернэт дэлгүүрийн удирдлагуудад хандан, өөрийн зураг бүхий роликийг дахин цацахгүй байхыг хүсчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.