Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн оюутнууд автобусанд 500 төгрөгөөр зорчино

bussИрэх онд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорч­дог ахмад настан, хөгж­­лийн бэрхшээлтэй ир­гэд, оюутнуудын унааны зардлын нөхөн олговрыг улсын төсвөөс олгохоо больж, нийслэлийн төсөвт шил­жүүлэх асуудал яриг­даж байгаа.

Үүнтэй холбог­дуулан өчигдөр Том оврын авто­бусны үйлчилгээ эрх­лэгчдийн холбооноос байр сууриа илэрхийллээ.
Мэдээллийн эхэнд тэд нийтийн тээврээр үнэ төл­бөргүй зорчдог иргэдийн асуудлыг хөндөж, нөхөн олговроос татгалзаж бай­гаагаа хэлсэн юм.

Тод­руулбал, тэдний зүгээс 2015 онд 83 мянга гаруй ахмад настанд 26.2 тэрбум, 33 мянга 934 хөгжлийн бэрхшээлтэй ир­­­гэнд 10.6 тэрбум, 113 мянган оюутанд 36 тэр­бум төгрөгийг унааны зард­­лын нөхөн олговорт төлөвлөж Сангийн яаманд хүргүүлсэн байна. Гэтэл дээрх мөнгөн дүнг 30 хувиар бууруулж, нийслэлд шилжүүлээд байгаа аж. Иймд тус холбооноос 30 хувиар бууруулан нийс­лэлд баталсан төсөвт таа­руулан хүн тээвэрлэх эсвэл батлагдсан төсвөө ахмад настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэд, оюутанд ол­гож тэдгээр нь нийтийн тээврээр зорчих бүртээ төл­бөрөө төлж зорчих санал гар­гажээ. Улмаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нөхөн олговроос тат­­галзаж ахмад настан, оюу­тан гэж ялгалгүй хүн бү­рээс 500 төгрөгөөр үйлч­лэх шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.