Хайр дурлал ба секс

Хайр дурлал, секс: Хүмүүсийн харилцаанд бэрхшээл төвөг үүсгэдэг хамгийн том асуудлын нэг нь энэ юм. Олон залуу бүсгүй хайр дурлал, сексийн дунд учраа олохгүй будилдаг. Ийм тохиолдлын жишээтэй та хаа сайгүй таарах болно. “Бэлгийн харилцаанд орох”-ыг арай эелдгээр "making love" гэдэг үгээр илэрхийлдэг. Гэхдээ ингэж хэлэх нь дэндүү утгагүй юм.Жишээ нь алдартай од нэгэн биеэ үнэлэгчтэй хоёр минут орчим учирсан байжээ. Харин энэ тухай сонинд мэдээлэхдээ “Тэр од ......–тай "made love" гэж бичнэ. Мэдээж хэрэг ийм харилцааг “хайр” "love" гэж дүгнэх нь буруу, утгагүй хэрэг шүү дээ.
 
Дашрамд өгүүлэхэд өмнө нь "making love" гэдэг холбоо үг “сээтгэнэх” гэсэн утгатай байжээ. Тиймээс жүжгийн зохиолч Теренс Раттиганы “Тусгаар ширээ” алдарт жүжгийн зохиолд зочид буудлын үүдний танхимд ам хуурайгүй ярьж суугаа хосыг хараад хижээл настай эмэгтэй “Энэ хоёр нэг нэгэндээ сээтэн хаяж байна /making love/" гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлдэг шүү дээ. Ийнхүү будлих болсон өөр нэг шалтгаан бол олон ном сэтгүүлд сексийн тухай өгүүлэхдээ хайр /"love"/ гэдэг үг хэрэглэдэг. Тиймээс хүмүүс ялангуяа залуус хайр ба секс гэдэг ойлголтыг хольж хутган будлиад байгааг гайхах зүйлгүй ажээ. Ялангуяа 15-23 насны залуу охид бүсгүйчүүд найз эрэгтэй нь секс хийхийг хүсвэл өөрт нь хайртай болжээ гэж буруугаар ойлгох хандлагатай байдаг. Энэ нийтлэлээр асуудлыг аль болох зөв өнцгөөс тайлбарлахыг хичээлээ.
 


Хайр гэж юу вэ?
 
Ямар ч толь бичиг аваад харахад хайр /"love"/гэдэг үгийн тайлбарт секстэй холбоотой ямар ч утга байхгүй болохыг олж мэдэж болно. Өргөн утгаар нь аваад үзвэл “хайрлах” /"to love"/ гэдэг үг хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл маш ихээр таалагдах гэсэн утгатай гэжээ. Энэ утгаараа бишрэх, шүтэх / "to adore"/ гэдэг үгтэй ойролцоо ажээ. Толь бичиг, нэвтэрхий толиудад « хайрын тухай бидний орчин цагийн ойлголт эртний Грек хэлний янз бүрийн гаралтай үг утга санаанаас эхлэлээ авсан бололтой гэж» тайлбарлажээ.
 
Өнөөдөр “хайр” / "love"/ гэдэг үгийг дараах үндсэн утгаар хэрэглэж байна:
 
1. Эсрэг болон ижил хүйсийн хэн нэгэнд татагдах романтик дурлалаас үүдэх сэтгэгдэл.
2. Гэр бүлийн гишүүд нэг нэгийгээ хайрлах хүчтэй сэтгэлийг, жишээ нь: эцэг, эх нь хүүхдээ хайрлах
3. Сайн найзууд нэгийгээ хайрлах сэтгэл.
4. Хүмүүс хөгжим, урлаг зэрэг янз бүрийн зүйлийг сонирхож түүнд татагдахыг тус тус илэрхийлдэг байна.


 
Харин эсрэгээрээ ямар нэг зүйлийг бага зэрэг сонирхож байгааг илэрхийлэхэд "I"d love a bit more pudding" гэдэг өгүүлбэрт байдаг шиг "love" гэдэг үгийг хэрэглэх нь зохимжгүй санагдана.


Харин секс гэдэг үг огт өөр утгатай. Секс бол мэдээж хэрэг хүмүүсийг бэлгийн харилцаа эсвэл сексийн аль нэг хэлбэрийн харицаанд орохыг тэмүүлэхэд хүргэх биологийн хүчтэй хүсэл юм. Олон талаар “секс” гэдэг үг “хүсэх”, “тэмүүлэх” гэдэг үгтэй ойролцоо утгатай байна. Хүн төрөлхтөн оршин тогтнож ирэхэд секс чухал нөлөө үзүүлсэн. Үүний ачаар манай гарагийн хүмүүс өсөж, өнөр өтгөн болдог шүү дээ. Жаахан нарийвчилж ярихад ялангуяа гормон, бэлгийн даавар үүнд онцгой үүрэгтэй. Хэдийгээр дандаа тийм биш ч ерөнхийдөө эрэгтэй хүний бэлгийн даавар эмэгтэй хүнийхээс хүчтэй байдаг. Магадгүй олон мянган эрэгтэй сексээс болж ихээхэн асуудалд ордог нь үүнтэй холбоотой байх.


 
Хайр дурлалыг сексийн хүсэл дагадаг тухай
 
Хайр ба сексийг хольж хутгахад хүргэдэг өөр нэг шалтгаан нь энэ юм. Хүмүүс бие биедээ дурласны дараа нэг нэгэнтэйгээ бэлгийн харилцаанд орохыг тэмүүлдэг. Хэдийгээр хөдлөшгүй хууль биш боловч нэг оронд орж, бэлгийн харилцаанд орохыг хүсдэггүй хос маш цөөн байх. Үүнтэй зэрэг тохиолддог явдал бол тэд өөр хэн нэгэнтэй секс хийхийг хүсэхгүй, тиймээс жинхэнэ хайрыг мэдэрсэн хүмүүс хайртдаа насан туршдаа үнэнч байхаа тангарагладаг. Энэ амлалтдаа хүрсэн хүн ч олон байдаг.
 
Секс «хайрыг тэтгэгч хүч» болох нь Секс, хайр хоёр нэг нэгээ дагадаг гэдгийн нэг шалтгаан нь энэ юм. Хэд хэдэн удаа бэлгийн тааламжтай харилцаанд орсны дараа тэр хос нэг нэгэндээ бүр ихээр татагдан дурлах нь элбэг. «Бид зөвхөн бэлгийн харилцаатай» гэж бодож явсан хос хожим нь нэг нэгэндээ дурласан байснаа ухаарах тохиолдол олон байдаг.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.