“Uran Boutique” тансаг гоёл чимэглэлийн дэлгүүрийн нүүр царай тодорчээ

Дэгжин хатагтай нарын дунд “Uran” нэртэй гоёл чимэглэлийн брэнд ихээхэн шуугиан тарьж эхэлжээ. Тус брэндийг “UA Consulting LLC” хэмээх зуучлалын компанийн захирал А.Урангоо оруулж ирж байгаа бөгөөд нүүр царайгаар нь мисс, фото модель Д.Ариунцэцэг тодорчээ.



Гоёл чимэглэлийн салбарт тэргүүлэх эгнээнд багтаж буй “Uran” брэндийн сурталчилгааны ажилд мисс бүсгүйгээс гадна “UA Consulting LLC” захирал А.Урангоо болон загвар зохион бүтээгч н.Цас нар оролцож байгаа ажээ.



Тус компани нь Монголын шилдэг том гэсэн барилга байшин, байруудыг хамгийн түрүүнд зарж борлуулан мөн л үл хөдлөх хөрөнгийн зах зээлд амжилттай ажиллаж байгаа юм байна. Харин охид хүүхнүүдийн анхаарлыг татаж, сэтгэлийг нь хөдөлгөсөн “Uran Boutique” тансаг гоёл чимэглэлийн дэлгүүр хэдхэн өдрийн дараа нээлтээ хийх ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.