Хамгийн сайхан хайрын түүх тодорлоо

Гэгээн хайрын баярын өдөрт зориулан www.emegteichuud.mn сайтаас санаачлан "Хамгийн сайхан хайрын түүх хэнийх вэ?" захидлын уралдааныг зарласан билээ. Тус уралдааны гол зорилго нь  бүсгүйчүүд, эхнэрүүд маань хайртай залуу, ханьдаа хэлэх сэтгэлийн үгээ захидал болгон илгээж манай сайтаар дамжин хайртад нь хүргэх байсан бөгөөд энэхүү зорилго маань ч амжилттай хэрэгжлээ.

Ингээд хамгийн сайхан хайрын түүхийн эзнээр Т. Ариунзаяагийн "Миний төлөө хийсэн гэж бодохоор л бүх зүйл сайхан" захидал тодорсон юм. Захидлын эзэд өнөөдөр "Aqua fitness" төвөөр үйлчлүүлэх, 150 000 төгрөгийн нэг сарын эрх, дурсгалын зүйлээ гардан авлаа.


Хайрыг хүндэтгэж хайрласан өдрүүд олон байж, хос хоёр маань аз жаргалаар дүүрэн байх болтугай!


Хамгийн сайхан хайрын түүхийг уншихыг хүсвэл энэхүү холбоосоор орно уу :
http://www.emegteichuud.mn/content/54185.shtml
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.