Д.Норжмаа уламжлалт харвааны дэлхийн дээд амжилтыг тогтоожээ
БНСУ-д болсон Дэлхийн уламжлалт харвааны фестивальд эх орноо
төлөөлөн оролцсон МУ-ын мэргэн С.Баярмаа, МУ-ын мэргэн Д.Норжмаа, Монгол
улсын гоц мэргэн Х.Оюунчимэг нар эхний гурван байрыг эзэллээ.


Харин МУ-ын мэргэн Д.Норжмаа 54 оноогоор уламжлалт харвааны
дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.Тус тэмцээнд 31 орны 450 гаруй тамирчин
оролцож долоон төрлийн байнд 36 зэвт сум тавьсан байна. Монгол нумны онцлог нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад
өөрчлөгддөг төдийгүй харвахад салхины хүчийг тооцож харвадаг байна.
Монголын үндэсний сурын холбооноос энэ жил шинэээр 120 гаруй харваач бүртгэгдсэн бөгөөд улс орнуудтай харилцан хамтарч ажиллах зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





