Жүжигчин Анжелина Жоли “Unbroken” киног найруулжээ

Хүмүүнлэгийн үйлстэн, зургаан хүүхдийн ээж, хорт хавдартай тэмцэгч, жүжигчин Анжелина Жоли бусдыг гайхашруулж чаддаг нэгэн. Тэрээр удахгүй нээлтээ хийх  “Unbroken” хэмээх киног найруулан бүтээж байгаа аж.

Түүний кино дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан, олимпын холын зайн гүйлтийн тамирчин, уран илтгэгч Луи Зэмперинигийн амьдралыг харуулах юм байна. Түүний сэтгэл хөдөлгөм амьдралын түүхийг дэлгэцнээ бүтээж байгаа минь нэр төрийн хэрэг. Луи Зэмперини нь өдгөө 97 настай бөгөөд тэрээр дэлхийн II дайны үеэр хорих лагерь хоригдож, сүйрсэн онгоцноос амьд гарч 47 хоног аврах завин дээр амьдарч байжээ. Мөн тэрээр христийн шашны уран илтгэгч байсан төдийгүй 1936 оны Берлиний Олимпод холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож байжээ.

Луи Зэмперинигийн дүрийг жүжигчин Жек О"Коннелл бүтээж байгаа гэнэ. Жоли өөрийн найруулж буй “Unbroken” киноны тухайд “Тэрхүү гайхалтай эр хүний тухай кино бүтээнэ гэдэг хэцүү байх нь мэдээж. Түүний сэтгэл хөдөлгөм амьдралын түүхийг дэлгэцнээ бүтээж байгаа минь нэр төрийн хэрэг. Аливаа зүйлд шантрахгүй байх үлгэр дууриаллыг би Луигаас авдаг” гэжээ.

Анжелина Жолигийн хувьд энэ нь түүний найруулж буй хоёр дахь кино бөгөөд 2011 онд “In the Land of Blood and Honey” киног бүтээсэн байдаг. “Unbroken” 2014 оны арванхоёрдугаар сарын 25-нд албан ёсоор нээлтээ хийнэ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.