Анжелина Жоли хүмүүнлэгийн үйлст зүтгэж байна

 

2001 оноос хойш НҮБ-ын сайн дурын элч төлөөлөгчөөр сонгогдсон Холливүүдийн жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Антонио Гутерриш-ын хамт Иордан дахь Сирийн дүрвэгсдийн лагерьт зочилжээ. Холливүүдийн од лагерьт хүрэлцэн ирээд иргэний дайнаас болж эх орноо орхихоос өөр аргагүй байдалд хүрсэн Сирийн ард түмний амьдарч байгаа нөхцөл байдлыг хараад маш их цочирджээ.

Энэ лагерь нь Сири улсын хил залгаа Иорданы Массак гэх хот юм. Одоогийн байдлаар энэхүү лагерт 28000 Сирийн дүрвэгсэд оршин сууж байна. Жоли Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө “Дүрвэгсдийн амьдарч байгаа орчин нөхцөлтэй танилцаад үнэхээрийн шоконд орж, Сирээс ирсэн бяцхан хүүхдүүд “бие нь тасарсан тахианы дэгдээхий шиг хүмүүсийн хүүр энд тэнд хэвтэж байсныг харсан” гэж хүүхдүүдийн ярьсныг сонсоод Жоли маш их сэтгэл санааны хямралд орсноо дурьджээ. Мөн тэрээр “Би Сирийн дүрвэгсдийн гэр бүлтэй уулзахад баяртай байлаа. Учир нь тэдгээр хүмүүс гэр оронгүй, майханд биш өөрсдийнхөө гэрт орон сууцандаа байгаад би баярласан. Сэтгэл зүйн таагүй мэдрэмжээс хол өөрийн гэртээ байгаа нь тааламжтай хэрэг. Мэдээж Ливанд өөрсдийн шийдвэрлэх олон асуудлууд байгаа. Ливаны ард түмэн маш сайхан сэтгэлтэй, өгөөмөр зочломтой, халамжтай ард түмэн. Тэд Сирийн ард түмнийг баяртайгаар уриалгахан хүлээж авсан” гэж жүжигчин бүсгүй онцлон хэлжээ.  

НҮБ-ын мэдээлснээр Иордан бол Сирийн дүрвэгсдийн хамгийн гол орогнох газар юм. Жоли одоогоор Сири улсын дүрвэгсдийн лагериудаар аяллаа үргэлжлүүлж байна.

Мөн уулзалтан дээр хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд “Сирийн дүрвэгсдэд ОУ-ын туслалцаа үзүүлэх нь зайлшгүй чухал байна” гэж тэмдэглэжээ. Одоогоор Ливанд бүртгэлийг хүлээж байгаа 185000 Сири улсын иргэд байгаа.

Холливүүдэд Тереза эх гэж албан бусаар нэрлэгддэг 37 настай Анжелина Жоли нэгэн ярилцлагадаа “Надад гуравдагч ертөнцийн орнуудад болж байгаа үйл явдалд нүдийг минь нээсэн үе Камбожид очиж “Лара Крофт” кинонд тоглосноороо ойлгосон”. Үүнээс хойш НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисстой холбоо тогтоож 2001 оны 2-р сард түүний анхны Сьерра-Леон болон Танзан руу зочилсон юм. Түүний дараа дахин Камбожи, Ирак мөн Пакистан дахь Афганистаны дүрвэгсдийн лагерь руу очиж байсан. Ингэхдээ хохирсон дүрвэгсдийн тусламжинд зориулж сая доллар хандивлаж байсан байна. Мөн үүнээс гадна олон хандивуудыг өгч байсан. Жоли өөрийнхөө зочилсон лагериудад байх хугацаандаа НҮБ-ын комиссын ажилтнуудтай адил тэгш нөхцөлд ажиллаж, амьдарч мөн аялалтай холбоотой бүх зардлыг Жоли өөрийнхөө мөнгөөр санхүүжүүлдэг байна.

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.