Уран гулгалтын олимпын аваргыг хамтдаа хүлээн авцгаая

Өнөө орой 23:00 цагаас Сочи-2014 олимпийн наадмын Уран гулгалтын чөлөөт үзүүлбэр явагдаж олимпын аварга тодрох юм. Өчигдөр шөнө  та бид хамтдаа  нойроо хулжаан эгзэгтэй агшнуудыг сэтгэл догдлон хүлээн авсан билээ. Гэвч  олимпийн аварга Ким Юнагийн  хүчтэй өрсөлдөгчид болох  Японы уран гулгагч  Мао Асади,  ОХУ-н гавъяат тамирчин Юлия Липницкая  нар техникийн алдаа гаргаж /унаж/ байр ухарсан. Ингэснээр удахгүй зодог тайлж энэ олимп сүүлийнх нь болж байгаа Ким Юнагийн хувьд аварга болох магадлал ихэссэн юм.

Тийнхүү өчигдөр шөнө болсон “Богино үзүүлбэр”-ийн төрөлд  1-рт Ванкуварын олимпын аварга  БНСУ-ын Ким Юна,  2-рт Европын 2 удаагын аварга ОХУ-ын уран гулгагч Аделина Сотникова, 3-рт  Италийн нэрт уран гулгагч Каролина Костнер  нар бичигдээд байна.  Харин тэд чөлөөт үзүүлбэрийн төрлөө хэрхэн үзүүлэх бол? Тэд байраа хадгалж үзэж чадах болов уу? Хүн төрөлхтөний олимпын аваргаар хэн тодрох бол?   Энэ бүхнийг бас дахин хамтдаа хүлээн авцгаая!  Үнэнч уншигч бүсгүйчүүддээ энэ талаарх мэдээллүүдийг дор бүр нь хүргэх болно.

Ким Юна



Аделина Сотникова



Каролина Костнер
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.