Стрессийг хэрхэн зохицуулах вэ?
Нэгэн сэтгэл судлаач стрессийг хэрхэн зохицуулах тухай хүмүүст лекц
уншиж байв. Тэрээр нэг аягатай ус өргөхөд хүн бүр түүнийг усны
эзэлхүүний тухай асууна гэж бодсон ч сэтгэл судлаач "энэ аягатай ус хэр
зэрэг хүнд вэ?" гэж асуужээ.

Хүмүүс "200-250 мл" гэж хариулахад сэтгэл судлаач "Үнэн хэрэгтээ жин бол ямар ч ач холбогдолгүй, харин үүнийг хэр удаан гартаа барьж байгаа вэ гэдэг л чухал. Би үүнийг ганц хором баривал түүртэж зовох зүйлгүй, бүтэн цаг баривал гар минь чилэх байх, харин бүтэн өдөржин өргөвөл миний гар хөшиж орхино. Иймд усны хэмжээ өөрчлөгдөхгүй байхад харин цаг хугацаа өнгөрөх тусам аягатай ус хүнд болохоор байгаа биз" гэжээ.

Тэрээр үргэлжлүүлэхдээ амьдралд тохиолдох стресс, гай зовлон аягатай устай яг ижилхэн. Стресс, гай зовлонг бодох тусам шархалж эхэлдэг. Та үүний талаар хэдий чинээ их бодно төдий чинээ таны сэтгэл аягатай ус барьсан гар шигээ чилж ямар ч зүйлийг хийж чадахгүйд хүрэх вий.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.