”АЗ ЖАРГАЛЫН АЯЛАЛ”-ын хөтөлбөр

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан жил бүр www.emegteichuud.mn сайтаас зохион байгуулдаг "Аз жаргалын аялал-3" болоход 10 хоног үлдлээ. Ингээд бүсгүйчүүддээ аялалын хөтөлбөрийг хүргэе.


07.00-07.15       Аялагчид цугларах  /Сүхбаатарын талбайн зүүн талд, Дуурийн театрын үүдэнд/

07.15-07.30        Аялагчид хувиарлагдсан автобусандаа сууж, аялалын цуваа хөдлөхөд бэлэн болох, тоогоо авах

07.30-08.00        Зохион байгуулагчдаас аялагчдад хөтөлбөр тарааж, хуваарийн талаар мэдээлэл өгнө. Цугларсан алхагчид Сүхбаатарын талбай дээр нийтээр зураг авахуулна

08.00-08.10        Аялалын цуваа  Манзуширын хийдийн зүг хөдөлнө /ТВ-ийн бичлэг хийгдэнэ/

09.00-09.15       Зуунмод хотод түр зогсоно /Дэлгүүр орох/

09.15.-09.50      Манзуширийн хийдэд ирнэ

09.50-10.00       Хүн бүр хувийн бэлтгэл хангаж, үүргэвчээ үүрээд бэлэн болох

10.00-10.15       Гадаах талбайд бүх аялагчид тойрог болж зогсоод тоогоо авна

10.15-10.20       Нээлтийн үг хэлнэ /ТВ-ийн нэвтрүүлгийн бичлэг хийнэ/

10.20-10.30       Бүх аялагчид нэг командаар “Эрүүл Мэнд-Эрч Хүч-Аз Жаргал” уриагаа хэлээд өөр өөрийн бөмбөлөгийг агаарт хөөргөнө /Хүн бүрт нэг шаар тарааж өгнө/

10.30-10.40       EMEGTEICHUUD.MN гэсэн туг бүхий алхалт эхлэх цэг дээрээс хоёр эгнээгээр жагссаны дараа алхалтыг эхлүүлнэ /Сайтад тавигдах зураг авах болон ТВ-ийн бичлэг хийх учраас нэгдсэн зохион байгуулалттай байх ёстойг анхаарна уу!/

10.50-11.00       Алхалт эхлэнэ

11.30-11.40       Амрах цэг-1 дээр хүрч түр амарна /Зураг авахуулна, ярилцага өгнө/

12.20-12.30       Амрах цэг-2 дээр хүрч түр амарна /Зураг авахуулна, ярилцага өгнө/

13.00-13.30       Цэцээ гүний оргилд ирнэ /2248 метр/ Оргилд тавтай морилно уу!

13.30-13.40       Халуун дарсны цэг дээр цугларч аялагч бүр дарс ууна

13.40-13.50       Хадны нөмөрт бүх аялагчид цугларч тойрч зогсоод, морин хуурч, уртын дуучны уул усаа баярлуулж, аргадан дуулахыг сонсоно /ТВ бичлэг, гэрэл зураг/  

14.00-14.20       Дараа нь урьдчилсан бэлтгэсэн emegteichuud.mn сайтын лого бүхий дүрсэн дээр бүгдээрээ зогсож зургаа авахуулна  /Энэ маш ач холбогдолтой зүйл учраас аялагчид онцгойлон анхааралдаа авна уу/

14.20-14.30       Аялагчид сүү өргөж, ёс заншил үйлдэх чөлөөт цаг

14.30-15.00       Өдрийн хоолны цаг /Үйл ажиллагаа дууссаны дараа аялагчид үүргэвчиндээ авчирсан зууш хоол, халуун уух юмаа гаргаж хээрийн цай ууцгаах/

15.00                    Оргил дээрх үйл ажиллагаа өндөрлөж нэгдсэн командаар уруудна

16.30                    Манзуширын хийдэд ирж, аялалаа дуусгасан алхагчид хуваарьт автобусандаа сууна

16.30-16.50       “Овооны Энгэр” гэр амралтанд ирэх

17.00-17.40       Хаалтын арга хэмжээ /Гэр ресторанд орж, халуун хоол, цай иднэ/

17.40-18.30        Зохион байгуулагч болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал урамшууллыг гардуулна

18.40-18.50        Автобусандаа сууж УБ-ын зүг хөдөлнө

 19.40-19.50       Автобус Сүхбаатарын талбай дээр ирж аялагчдыг буулгана

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.