Эрч хүч, аз жаргал, хайрыг бэлэглэе



23 нас. Энэ бол хүний хийж бүтээх оргилуун их эрч хүч, хайр дурлалдаа умбаж явдаг залуу сайхан үе. Харин энэ л сайхан насандаа эмнэлгийн орон дээр өдрийг өнгөрүүлж буй Б.Гантуяа хэмээх бүсгүйд  чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэх аяныг “UB Hiking”-н залуус дэмжиж байна. Б.Гантуяад туслах тусламжийн аяны хүрээнд "Repat"-н эрч хүчтэй залуус 3-р сарын 1-нд “Speed dating” хэмээх хандивын үйл ажиллагаа зохион байгуулж, хандив цуглуулсан байна. Мөн "UB Hiking"-н залуус 3-р сарын 10-нд “Хандивын алхалт”ыг зохиох юм. Уншигч та ч энэ хандивын алхалтанд нэгдэж болох юм.
“Be healthy, Вe happy, Вe active гэсэн уриатай залуус бид  Гантуяадаа эрүүл мэнд, аз жаргал, эрч хүчийг бэлэглэхийг хүсч байна. Эрүүл болсныхоо дараа бидэнтэй хамтдаа алхана гэдэгт итгэлтэй байна” хэмээн тус аяныг зохион байгуулагч ярьсан юм. Залуус нэгэндээ тусалж, амьдрал бэлэглэхээр чин сэтгэлээсээ хичээж, ажиллаж байна. Та ч мөн нэгдээрэй.
Бүсгүйчүүдээ! Нэг нэгэндээ аз жаргал, эрч хүчийг, хайрыг бэлэглэцгээе. Эргээд танд хайр, аз жаргал ирэх болно. Хайрлаж дурлах, хийж бүтээх эд насандаа байгаа Б.Гантуяадаа тусалцгаая.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hmm (115.64.25.137) 2013-03-08 06:51:29
ayan n shan bgach ene busgui ih oroitson bniim gedes n tomorson l bol emchlegden gj bdgvmaaaemee maani iim tom boltsn bjad zundu emchilgeeg emchlvvlsench yamr ch nemer tys ashig ugugv burhan bolsonemchilge ugasa nemergvharin amid bga dr n az jargal l belegley zaluusaa