Кейт Мидлтон хатан хааны хамт ододтой зоог барив




Үзэсгэлэнт Кейт Миддлтон,  Английн хатан хаан 2-р Элизабетагийн хамт Букингэмийн ордонд болсон хүлээн авалтанд хүрэлцэн ирсэн ододтой хамт зоог барьлаа. Тэрээр Букингемийн ордонд болсон албан ёсны зоогонд ирсэн хүндэт зочдыг найрсагаар хүлээн авч уулзаж байлаа. Хатан хааны зоогт уригдсан 250 зочны дунд Ума Турман, Хелен Миррен, Майкл Шин, Стив Маккуин, Хелена Бонем Картер нарын Холливудын одод уригджээ. Ордонд Кейт час улаан өнгийн Alexandr McQueen-ий даашинзаар гангарсан байв. 


Кейт алдарт жүжигчидтэй танилцан найрсгаар хөөрөлдөх зуур “Франкенштайн” киноны Франкенштайны гэргийн дүрээрээ ихэд алдаршсан жүжигчин Хелена Бонем Картерт онцгой сонирхолтой яриа өрнүүлсэнд нь жүжигчин бүсгүй ихэд баярлажээ. 








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.