”Ээждээ бичих захидал” улсын уралдаан зарлагдлаа



Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Гэрэлтэй Цонх” хөтөлбөр Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Ээждээ бичих захидал” шилдэг захидлын улсын уралдааныг зарлалаа. Энэхүү уралдааныг 2008 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд өнгөрсөн жил "үрдээ бичсэн захидал" нэртэйгээр зохиож байснаараа онцлог болсон.

Харин энэ жил уламжлал ёсоор хамгийн эрхэм хүн болох ээждээ захидал бичин уралдаанд оролцох боломжтой юм.
Хайртай ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн үгсээ захидал болгон бичиж, уралдаанд оролцоорой.

"Ээждээ бичих захидал" улсын уралдааны материалыг 2014 оны 03 сарын 03-ны 18 цаг хүртэл хүлээн авах юм байна

Энэ хугацаанд өдөр бүр ирсэн захидлуудаас онцгой 2-4 захидлыг эфирээр нэвтрүүлж, идэвхжүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор өдөр тутмын сонинтой хамтран захидлуудыг нийтэлнэ. Шилдэг захидал шалгаруулах Гала хүндэтгэлийн ёслол 2014 оны 3-р сарын 5 нд  УДЭТ-т 19.00 цагаас болно. Шилдэг 10 захидлыг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчид болон жүжигчид амьлуулан уншиж олонд танилцуулах бөгөөд шүүгчид шүүн эхний 3н байрыг шалгаруулна.

Мөн тоглолтонд урилгаар АЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сийлэгмаа, СТА Т.Дэлгэрмөрөн, 3 бүдүүн хамтлаг, Увертюра, Анимоне хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөнө.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Lamiika (103.212.117.94) 2016-05-10 22:07:57
Okoshimashta Oolkon mangar hairtai shuu
Загддэмбэрэл (59.153.114.91) 2016-03-01 22:25:04
захидлаа хаана өгөх вэ
Дүгэрээ (202.126.89.162) 2015-03-02 19:45:09
захидлаа хэрхэн хаана өгөх вэ
зочин (112.72.11.122) 2015-02-26 17:07:46
баярлалаа