Өнгөрсөн оны хүчирхэг ээжээр Бейонсе шалгарчээ

“Working Mothers” сэтгүүлээс гаргасан “2013 оны хамгийн хүчирхэг арван ээж”-ийн жагсаалт гарлаа. Үүнийг тодруулахдаа дэлхийн хэмжээнд урлаг соёл, улстөр, бизнесийн салбарт амжилттай, чадварлаг байхын сацуу сайн ээж байж чаддаг бүсгүйчүүдийг хамруулдаг.

Жагсаалтын нэгдүгээрт дуучин Бейонсе оржээ. Амаржсаныхаа дараа түүнийг гэртээ “сууна” гэж бодсон хүмүүсийн бодлыг тэр үгүйсгэсэн юм. Охиноо нэг нас хүрээгүй байхад “Хатагтай Картер” аялан тоглолтоо эхлүүлж амжилттай дуусгаж байв.




Грэммийн олон удаагийн шагналт тэрбээр амаржсаныхаа дараахан буюу хагас жилийн хугацаанд ерөнхийлөгч Обамагийн сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцож, “Super Bowl”-д ая дуугаа өргөж, HBO телевизд өөрийнхөө баримтат киноны продюсер хийж, “Хатагтай Картер” хэмээх (нөхөр Жэй Зигийн жинхэнэ нэрийг Шон Картер гэдэг) шинэ цомгоо гаргаж, Пепситэй 50 сая ам.долларын сурталчилгааны гэрээ байгуулан ажиллажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.