Оскарын шилдэг туслах дүр хэн бэ?
"12 жилийн боолчлол” уран сайхны киноны уран бүтээлч хамт олны хувьд 86 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол тун сэтгэл хөдлөлтэй болж өнгөрсөн гэж хэлэхэд болно.

Энэ жил анх удаагаа Оскарт нэр дэвшсэн Люпита Нионгогийн шагнал авахдаа тайзан дээрээс хэлсэн үгс үзэгч олны хайрыг булаав.

Өнгөрсөн Бямба гарагт 31 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн тэрбээр хамгийн өрсөлдөөнтэй номинаци болох Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг нулимс унаган гардан авсан юм.

Түүний өрсөлдөгч болох "унамтгай" Женнифер Лоренс маань ёслолын үеэр Люпитатай тун дотносоод авсан бөгөөд түүнийг үнэхээр энэ шагналыг хүртэх эрхтэй хэмээсэн байна.

Люпита болон түүний кино хамт олны шагналын баяр хөөр намдаж амжаагүй байхад найруулагч Стив Маккүйний урмыг мялааж “12 жилийн боолчлол” кино Оны шилдэг киногоор тодрох нь тэр.

Киноны продюсер Бред Питт Академид талархал дэвшүүлсэн бол найруулагч Стив Маккүйн чанга гараар хүмүүжүүлсэн эхдээ талархаад амжсан ба энэ киногоороо зөвхөн амьд үлдэх ч биш амьдрахын үнэ цэнийг гаргахыг хичээснээ хэлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.